XIII зууны үеийн хадны оршуулга олджээ
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын II багийн нутаг “...........”-ын хөндийд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13-17 дугаар зууны үеийн байж болох эртний хүний шарилыг илрүүлжээ.  

Хадны оршуулгыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд малтан судалж, XII зууны үеийн зүйлс гэдгийг тогтоожээ. Оршуулгаас ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсог, эсгий онго, модон аяга, давуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан байна.



Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөд Монгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн аж.


Тус аймгийн Цагдаагийн газраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хадны оршуулгыг хадгалан хамгаалах, тоногдож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулан ажиллаж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • пан 2018-10-15 12:12:57
    хужааруу гаргасан, гаргах биз
  • Зочин 2017-03-28 13:00:48
    Хамаагүй газар усны нэрийг нь хэлж болохгүй, дэлгэрэнгүй зураг харуулаад хэрэггүй. Олз хайсан доншууч юмнууд тоночихно.
  • ? 2017-03-28 06:50:54
    Зургийг нь бүрэн тавиад харуулчихад харамлаад байх юу байнаа?????
  • тэгжээ ингэжээ гээд л болоо юу 2017-03-28 06:09:45
    ингээд болоо юу? өвөг дээдсийн ёс заншил, үүх түүхийг өнөөгийн бидэнд таниулах онц ач холбогдолтой мэдээллийг дэлгэрэнгүйгээр нийтэлж байвал зүгээр юм сан