Бямба гараг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна.

Албан даалгаврын дагуу бямба гараг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгав.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны бямба гаригт Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо.

Их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэжээ.

Мөн хоёр цэгт шинээр үүссэн байсан хогийг цэгийг бүрэн цэвэрлэж, ачиж зайлуулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • alban gazar 2017-03-28 07:26:04
    toriin baiguulga ajilin 5odoriin ali neg odor tseverleegiinii odor bolgoh heregtei sh dee.
  • Зочин 2017-03-28 06:20:20
    Хогоо цагт нь татахгүй бол шинээр хогийн цэг үүсдэг Хариуцсан хүмүүс нь цэвэрлэг
  • 1932-1937 ОН БИШ ШҮҮ 2017-03-28 06:18:20
    БИ ХОГ ХАЯАГҮЙ,МӨНГӨӨ ТӨЛӨӨД ХОГИЙН ЦЭГ РҮҮ АЧУУЛДАГ.БИ ЯАГААД ХҮНИЙ ХАЯСАН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ГЭЖ МАН КОММУНИСТУУДАА
  • ээ чааваас 2017-03-28 04:27:01
    хогтой болгох эх үүдийг нээж өгсөн хотын удирлагуудаа л цэвэрлэгээнд гарга. би хогоо гадуур хаяагүй шүү.