Смарт картны үнийг 2000 төгрөг болгон  бууруулжээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон.

Иргэд картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.

Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн амжиргааны түвшин доогуур бүлгийн иргэдэд 20 мянган картыг үнэгүй тараахаар болоод буй. Түүнчлэн 3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож, хямдруулжээ. Үүнээс гадна 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах картыг ч нэвтрүүлсэн байна
 
 
 Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2017-03-29 00:55:32
    солонгосчуудад үйлчилж байгаа монголын төрийг одоо яаанааа энэ бүгдийн ард нэг солонгос өвгөн сууж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү смарт карт компианы ард
  • зочин 2017-03-28 10:33:32
    ард түмнээ шулж ханахгүй юмаа улаан луйварчмд. Бүх хүмүүст картаа үнэгүй тараах хэрэгтэй шүү
  • х 2017-03-28 06:24:20
    Хэний төлөө арчаагүй ядуу амьдарсан гэж үнэгүй карт өгөөд байгаам. Үнэгүй карт чинь хоосон байна гээд л хуцалдаад эхэлнэ шүү дээ
  • цэнэглэх гэж.......... 2017-03-28 04:24:02
    цэнэглэдэг газрууд нь ажилладаггүй зүгээр л сууж байдаг. цэнэглүүлэх гэж дайн болох юм аа даа. мөнгөө чихээд л явж баймаар байна. хянах гэж нэг муухай зантай х...
  • Зочин  2017-03-28 04:04:53
    амжиргааны түвшин доогуур хүмүүст ч гэсэн картаа 2000 р зарах хэрэгтэй ш дээ. Тэд хүний төлөө амьдарч байгаа биш дээ. Давраачих юм