“Манай хүүхдийг яагаад ялгаварлаад байгаа юм бэ”

Цаг сайхан байхад хүүхэд болгон төрийн хайр хишгийг хүртэж, сар бүр 20 мянган төгрөг авдаг байв. Харин 2016 оны есдүгээр сарын 07-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 38 дугаар тогтоолыг батлан гаргаснаар амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхийн хүүхдэд бэлнээр, үлдсэнийг нь 2019 оноос олгохоор болсон. Үндсэндээ Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр амьжиргааны төвшин доогуурт багтаж байгаа 660 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгөөд, амьжиргааны төвшин дээгүүр буюу  баян айлын 400 орчим мянган хүүхдэд хурааж байгаад 2019 онд хүүтэй нь өгнө гэж шийдвэрлэсэн. Үүнийгээ бүр албажуулаад Сангийн сайд нь мэдээлэл хийж, бусад сайдууд нь хамжиж, “Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө. Битгий уурлаж, ундууцаарай.

"Хүлээцтэй бай”  гэх мэтээр тайлбарлаж, ард түмний тархийг угааж байсан цаг саяхан. Гэтэл өнөөх 2019 онд хүүтэй нь өгөх хүүхдийн мөнгөний сураг бүр алдарч байгаа гэх мэдээлэл цацагдах боллоо. Учрыг тодруулбал, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэгчид хамрагдах болсон тул халамжийг танахаар шийдсэн сурагтай.

Тус хөтөлбөрөөс тавьж буй шаардлагад хүүхдийн мөнгө авах ёстой нийт хүүхдийн дөнгөж 40 хувьд нь өнөөх 20 мянгыг олгоод, үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулахаар болсон гэнэ шүү. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар болжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу гуравдугаар сарын 24-нд өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх” хэмээн суулгаж, баталгаажуулахаар болсон байх юм. Ирэх сард УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотголыг  хэлэлцэж, батална.

Энэ үед бүлтгэр хэдэн үрс минь төрийн хайр хишгийг хүртэж чадахгүй болох нь. Асуудал юунд байна гэвэл анхнаасаа ямар үндэслэл, тооцоогоор хүүхдүүдийг ялгасан нь тодорхойгүй. Тухайн үед УИХ-ын зарим нэг гишүүн “40 хувьд нь хоёр жилийн дараа олгоно гэж хүүхдүүдийг хуурч байна, айл өрхүүдийг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж байна, өөр ямар ч зардлыг танаж болно. Харин хүүхдийн мөнгийг бүгдэд нь олго” гэж шаардаж байсан ч тусыг эс олов. Угтаа бол хүн амын өсөлтийг дэмжих хамгийн зөв хөшүүрэг хүүхдийн мөнгө байсан.

Нэг талдаа сар бүр олгодог хүүхдийн 20 мянгаар амьжиргаагаа залгуулдаг айл өрх байхад нөгөө талд нь ирээдүйд хүүхдийнхээ сургалтын төлбөр, бусад хэрэгцээтэй зүйлд нь зарцуулахаар хуримтлал үүсгэж байсан айл өрх ч байсан. Гэтэл хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоод үлдсэн хүүхдүүдийг өөрсдөө учраа ол гээд орхиж байна шүү дээ. Ерөнхийдөө хүүхдүүд хар нялхаасаа л төрийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагийн бодит жишээ энэ болж байна. Яагаад заавал айл өрхийг орон сууц, автомашин, хөргөгч, зурагтаар нь ялгах ёстой гэж.

Энэ бол хүн бүхний хэрэгцээ. Гэтэл эд хогшлоор нь ялгаж, баян ядуугаар нь дуудах ямар хэрэг байна. Тасарчихсан баян, мөнгө төгрөгөөр огт дутдаггүй хүн Монголын нийт хүн амын ердөө таван хувийг эзлэх байх. Бусад нь алтан дундаж амьдралтай. Тэд цалингаас цалингийн хооронд, орон сууц, машины зээлтэй амьдарч байгаа нь үнэн шүү дээ. Гэтэл яагаад хөргөгч, зурагттай гээд алтан дундаж амьдралтай манай хүүхдийг ялгаварлаад байгаа юм бэ.

Үнэндээ Монгол Улсад амьдарч буй хүн бүхэн эрхтэй. Гэтэл Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байж бүлтгэр үрсээс минь юунд мөнгөө харамлана вэ. Өөрсдийнхөө тансаглалаас, үнэтэй жийпнээс татгалзаж чадаагүй байж үрсийнхээ хэдэн төгрөгөнд гар дүрэх хэрэг байна уу. Зөвхөн энэ жишээнээс харахад л төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь эдийн засгийн бодит тооцоогүй, үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Зүгээр л олон нийтэд таалагдах гэсэн, түр зуур аргацаах шинжтэй тархи угаалт болох нь нотлогдож байна. УИХ-ын гишүүд минь, хүүхдийн мөнгө рүү гар дүрэх гэж буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсоож, нэг ч хүүхэд үлдээлгүй мөнгийг нь өгүүлэх шийдвэрийг гаргаж хайрла.


Э.Энхцэцэг
Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-29 01:48:53
    Ийм л худал хуурмагийн баг өмссөн Энхболдоор толгойлуулсан Чойжилсүрэнтэй МАН шүү дээ. Энхболдын ххүхэд авахгүй байж болно. Би хүүхэддээ авмаар байна.
  • zochin  2017-03-28 06:29:00
    yalgabarlan gaduurhahgvi baihiig vr hvvhdiinhee omnoos hvseye. ogbol bvgded ni, ogohgvi bol bvgded ni ogohgvi bai. hahsan baychuudad hereggvi ch. I need
  • BURUU BNAA 2017-03-28 06:13:53
    ТӨР БИШЭЭ, ТӨРИЙГ БАРЬЖ БГАА МАН НАМ Л ХАСАХ ГЭЭД БГАА ЮМ
  • irgen 2017-03-28 05:16:13
    Negmusun bugdiig ni bolih heregtei. Tegehgui bol tarhinii turaaltanguud neg negenteigee baritsana. Huuhdiin mungu nehej baigaa etsgiin urjliin erhteniig ni tair...
  • zochin 2017-03-28 05:01:02
    Yagaad gevel AN ene orni ediin zasgiig burmusun suitgesen uchir tanai manai huuhduudiig yalgaad bn daa
  • өа 2017-03-28 03:57:21
    энэ ЖИИП унасан толгойгүй Засаг юу ч хийж мэднэ. Офшор нөхдүүдээсээ л мөнгөө хурааж аваад болох юмыг юу хийгээд дэмийрээд байгаа юм бэ дээ.
  • тл 2017-03-28 03:48:09
    хүүхдийн мөнгийг тэдний эцэг эхийн орлогын татвараас хасах байдлаар олгоод татварын орлогүйд мөнгөөр нь өгөх хэрэгтэй
  • irgen 2017-03-28 03:25:33
    Negmusun bugdiig ni bolih heregtei. Tegehgui bol tarhinii turaaltanguud neg negenteigee baritsana. Huuhdiin mungu nehej baigaa etsgiin urjliin erhteniig ni tair...
  • kkk 2017-03-28 03:23:32
    ene bol uneu huuhdiig ylgah zob hon ajiltai geed bh ni tuiliin buruu gedgee oilgoh uhaarah tsag boson shuu torin tusheedee l
  • irgen 2017-03-28 03:05:11
    Negmusun bugdiig ni bolih heregtei. Tegehgui bol tarhinii turaaltanguud neg negenteigee baritsana. Huuhdiin mungu nehej baigaa etsgiin urjliin erhteniig ni tair...
  • Zochin 2017-03-28 02:58:59
    TIIM shu demjij bn