Орон нутагт машин ачиж эхэлжээ
Авто машины хөдөлгөөнд саад болж, нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан иргэдийн машиныг ачдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл нийслэлд багагүй үр дүнгээ өгсөн энэ ажлыг орон нутагт хэрэгжүүлж эхлээд байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж. Сүүлийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсч, жолооч нар автомашинаа албан ёсны зөвшөөрөлгүй газар тавих тохиолдол нэмэгдэж байгаа учрас машин ачих үйлчилгээг явуулж эхэлжээ.

Одоогоор жижиг оврын буюу суудлын автомашиныг ачиж байгаа бөгөөд машинаа ачуулсан иргэдийг 25000 төгрөгөөр торгож байгаа аж. Энэ нь иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмийн дагуу оролцуулж сургах зорилготой гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээлжээ.
 
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-03-29 03:21:26
    oron nutagt tugjree bdag gedegt itgehgvi bna.ene lav biznes bx.
  • ИРГЭН ЧИНГҮҮНЖАВ 2017-03-28 07:47:26
    АЧЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ЭРХЛЭГЧ НЬ ҮХЭЭД АЧДАГ МАШИНУУД НЬ ЖОЛООЧТОЙГОО ШАТАН ОЛСОН МӨНГӨ НЬ АРХИ БӨӨЛЖИС БОЛОН УРСАГ.ДАРАГДАЖ ҮХЭЭРЭЙ ЛАЛАРУУД
  • zochin  2017-03-28 02:59:38
    зөв шүү ялангуяа Мөрөнд Ганцаараа машин ухаж яваа юм шиг захын замын зорчих хэсэг дээр машинаа тавьчихаад алга болдог бүдүүлэг нөхдүүдийн машиныг ачаад бай..