М.Энхболд: Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй
Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.

Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. Тэд Монгол Улс уул уурхай, ашигт малтмалаас гадна эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүү анхаарах гэж байна вэ, долоо хоногт 3 удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юү гэх мэт асуултыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ арга хэмжээг хамтран зохион байгуулж буй найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сакура цэцэглэх цагаар айлчлал хийж буйдаа  бэлгэшээж байна гэв.


Тэрбээр “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй. Хүндрэл бэрхшээл учирсан мөч бүхэнд Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй гэж тэмдэглэв.  

Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд К.Одовара “2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг Засгийн газрын Шадар сайдын хувиар М.Энхболд дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. М.Энхболд дарга бол манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн юм” гэж онцлон тэмдэглэв.

ТОДРУУЛГА: Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хоёр дахь нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Япон-Монголын найрамдлын нийгэмлэг юм. Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг 1991 онд байгуулагдаж, 1993 онд тухайн үеийн Ерөнхий сайд Т.Кайфу тус нийгэмлэгийн даргаар сонгогдож байсан байна. Одоо нийгэмлэгийн Хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ ажилладаг. 1991 онд байгуулагдсан Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн нь хатагтай К.Фужимото юм. Тэрбээр 1991-2003 онд 1.7 сая ширхэг саван цуглуулж Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлаж байсан бөгөөд Улаанбаатар хотод “Солонго” дунд сургууль байгуулж, эхчүүд хүүхдүүдийн сайн сайханд чиглэсэн олон ажил зохион байгуулжээ.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2017-03-29 04:07:20
    юу гэж худлаа ярина вэ ??? ЛАВ МИНИЙ ХУВЬД ТҮҮНЭЭС ЧИНЬ ХҮРТЭЭГҮЙ ??? ХУДАЛЧ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-03-28 05:04:32
    Нарны зам, нарны гүүр, сургууль, цэцэрлэг гээд л маш их зүйл япончууд бидэнд бэлэглэж бүтээж өгсөн шүү дээ. Талархах хэрэгтэй. Эхлээд дотоод бололцоогоо шавхаач...
    59.153.115.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-28 04:41:28
    Айл өрх бүрт гэдэг нь далд утгаараа хүн бүрт гэсэн үг. Бидний ууж буй усыг Япончууд 1998 оноос хойш гүний худгууд ухаж бэлдэж өгсөн. 40 гаран сургууль барьж өгс...
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАРЛА 2017-03-28 04:21:56
    манайх японы түй гэх тусламжийн зүйлийн барааг хараагүй. тусламжийг энхболд ганцаараа л хүртэж ах дүүдээ хүртээж байжээ дээ. японуудын тусламжийг худалдаж байж...
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • тураачээ 2017-03-28 04:14:46
    Тусламжийг ганцаараа хүртсэн юм шиг Энхболдын таргалсан, Япончуудын турсан яг тэнцүү мэт харагдаж байна шүү
    103.229.123.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-03-28 03:58:13
    Язартлаа таргалсан баян этгээд япончуудаас гуйлга гуйхаар очив!!!
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ..... 2017-03-28 03:31:24
    "Айлаас гуйхаар авдраа ух" гэгчээр дотоод нөөц боломжоо шавхвал зөндөө л юм байна даа!!! Наад зах нь төр захиргааны орон тоо, зардлаа 50-иас доошгүй хувь баг...
    66.181.160.49
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2017-03-28 02:56:08
    ENE PIZDAA U KHELEED BN VE ! MONGOL ULSIIG TULUULJ BAIGAA KHUN IIM KHARIUTSLAGGUI YARIJ BOLOKHGUI BAIKHDAA , ULS EKH ORNOOROO GUILAGCHIN BOLJ KHARAGDAAD BAINDAA...
    184.55.50.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Bts 2017-03-28 02:27:58
    Manaihan bolon minii ger bul l lav hurteegui yu ugsun yum be? Hudlaa yarih yumaa sudalgaa hiij baij yariltsaldaa yadaj teden huni hurtsen gel dee
    107.77.70.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2017-03-28 02:22:25
    "Японы тусламж монгол айл бүрд хүрсэн гэж яаж худлаа ярьж байнаа.Манайд,надад японы тусламж хүрээгүй.Энэ Энхболд гуай дундаас нь бас идэж дээ.
    202.9.40.117
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-03-28 02:27:27
      Нарны гүүрээр машинтай давж үзээгүй юу хө
      202.70.34.70
      Мэдэгдсэн Хариулах