Өнөөдөр болох үйл явдлууд

07:30 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг нар болон бизнес эрхлэгчид оролцож цаг үеийн асуудлаар санал солилцоно.

09:00 цагт: Баруун 4 зам дахь Барилгын хөгжлийн төвийн 5 давхарын хурлын танхимд "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулна. Хаана: “Khuvsgul lake” зочид буудлын хурлын танхимд
 
09:00 цагт: Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын асуудлаар экспертүүд Улаанбаатар хотод энэ сарын 27-31-ний өдрүүдэд ажиллаж байна. Өнөөдөр экспертүүд НЗД-ын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцоно. Хаана: Хангарди ордны 14 давхарт
 
10:00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын стандарт техникийн зохицуулалт, мал эмнэлэг ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдвийн дор уулзалт семинарыг “THE CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE”-д зохион байгуулна. 
 
11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулана.
 
11:00 цагт: "Үндэсний хөгжлийн газар", "Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл", "Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" хамтран "Эх орны үйлдвэрээ, дэмжиж эдийн засгийн хямралаас гарцгаая" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.

11:40 цагт: Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуульд заасан шинэ тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн төв байрны жагсаалын талбайд болно. 
 
14:00 цагт: Даамын өсвөр үеийн "Улсын аварга"-уудад шагнал, медаль гардуулах ёслолын ажиллагаа "SS Club"-ын байранд болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.