АН дүрмийн шинэчлэлээ гишүүддээ танилцуулаагүй нь Дээд шүүхийн өмнө “бүдрэх” шалтгаан болжээ

Улсын Дээд шүүхээс энэ сарын 15-нд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Энэ талаар АН-ын гишүүд биесээ хардан, битүүхэндээ бол дүрмийн төслийг “Ажлын хэсэг” гэсэн хэдхэн хүн дур мэдэн өөрчилж, намын гишүүдэд мэдээлж ил болгоогүй, төсөлтэй танилцах тухай гишүүдийн шаардлагыг огт  биелүүлэлгүйгээр VII Их хурлаас батлаагүй нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн тухай ярьж байсан.
 
Харин намын дарга С.Эрдэнийн хувьд “Улсын Дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуух тогтоол нь одоогоор ирээгүй байна. Ямар үндэслэлээр татгалзсан бэ гэдэг тогтоол ирсний дараа мэдээлэл өгч болно” хэмээж байв.
 
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын Дээд шүүх хяналт тавина” гэж заасан байдаг бөгөөд энэ зарчмаар хянасан аж. Ингэхэд АН-ын дүрэмд өөрчлөлт оруулахдаа тус намын VII Их хурлаар хэлэлцэж баталсан гэх боловч дүрэм батлах ажиллагааг тухайн хурлаар хэрхэн хэлэлцсэн нь тодорхой бус, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Их хурал, түүнээс гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй. Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүсэлттэй холбогдуулж намын Их хурлын тэмдэглэл /8 хуудас/, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлах тухай VII Их хурлын 04 тоот тогтоол ирүүлсэн байх ба эдгээр баримт нь дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Их хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон телөөлөгчдийн олонхын саналаар баталсан гэх үндэслэлийг нотлохгүй байна гэж үзжээ.
 
Түүнчлэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл, заалтын утга, санаа хоорондоо зөрчилдөөнтэй, найруулгын хувьд зөв томъёологдоогүй, зарим шинэчилсэн томъёоллыг хуучин байдлаар тодорхойлсон, дүрмийн дугаарлалтууд ч байсан аж. Тиймээс Улсын Дээд шүүх татгалзсан аж.
 
Дээд шүүхийн тогтоолд дурдсан дээрх заалтуудаас харахад АН- ын зарим гишүүний хардаж байсан солигдсон бололтой.
 
Уг нь Улс төрийн намын тухай хуулиар бол намын Үндсэн дүрэм, түүний өөрчлөлтүүдийг батлах эрх нь Их хурал эсхүл түүнээс сонгогдсон төлөөллийн төв байгууллагад олгогдсон байдаг. Тэгвэл АН-ын VII их хурлаар баталсан Үндсэн Дүрмийн нэмэлт өөрчлөлтөд намын ажлын албаны зүгээс дур мэдэн өөрчлөлтүүд оруулсан нь намын Их хурлын бүрэн эрхзд халдаж, Улс төрийн намын тухай хуулийн 13.2.1,-д заасан “намын дүрэм, мөрийн хөтелбөрийг батлах” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг ажээ. Түүгээр ч зогсохгүй АН-ын VII Их хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, нийт гишүүдэд нээлттэй мэдээлж танилцуулсны үндсэн дээр Дээд шүүхэд бүртгуүлэхийг намын даргад үүрэг болгосон гэдэг. Гэтэл нийт гишүүдэд мэдэгдээгүй учраас өнөегийн нөхцөл байдалд хүрчихээд байгаа бололтой.
 
Tуc намын хувьд дотоод сонгуулиа ирэх сарын 2-нд буюу энэ ням гарагт зохион байгуулахаар товлож, нэр дэвшигчид нь сурталчилгааны ажилдаа ханцуй шамлаад орчихсон байдаг. Гэтэл намын үйл ажиллагааг зохицуулах шаардлагатай дүрэм нь шүүхийн өмнө бүдрээд байгаа нөхцөлд дотоод сонгуулиа энэ хэвээр үргэлжлүүлсээр байх уу. Эсвэл АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэнчлэн “АН-д өнөөдөртөө хуучин, шинэ- дүрэм гэж байхгүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа, Ардчилсан намын үндсэн дүрэм ббл шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байна гэсэн үг. Тиймээс шинэ, хуучин дүрэм гэж яриад байх шаардлагагүй” гээд үргэлжүүлсээр байх уу.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yuui 2017-03-28 01:52:01
    Үнэн бичжээ хэдхэн олигархи мөнгөнд нийлсэн бүлэг хүмүүсийн боловсруулсан дүрэм гэгч жирийн гишүүддээ танилцуулаагүй жирийн гишүүдээ сонсдоггүй тоож харицдаггүй...
    59.153.87.11
    Мэдэгдсэн Хариулах