Манай энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй манай цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ.

Тодруулбал, Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр манай алба хаагчдын байрлаж буй баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завджээ. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ.

Энхийг сахиулагч цагдаагийн алба хаагчид БНӨСУ-ын Бентью хот дахь 120000 гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна талын аюулгүй байдлыг хангах, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа агаараар болон газраар хүнс тараах ажиллагааны хамгаалалт, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалт зэрэг үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Тэд сөргөлдөгч талуудын байлдааны ажиллагааны газар орноос дүрвэн гарсан олон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ажилласаар байгаа юм.

 

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-28 07:28:14
    бие бялдар, сэтгэл санаа,цэрэг техник,улсын нэр хүнд,манай цэргийн хөгжил зэрэгт сайн нөлөөтэй байхаа,гэхэдээ хүний сайхан хүүхдүүд эсэн мэнд ирээсэй л гэж бодо...
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-28 02:16:46
    Хэнд ч хэрэггүй оронд хэнд хэрэггүй албаны хэдхэн борын төлөө эх орноо хөгжүүлэх,эндээ эх орныхоо энхийг сахиулахын оронд явж ч бх гэж дээ.
    202.9.40.117
    Мэдэгдсэн Хариулах