Орхон голын мөс цөмөрч, автомашин суужээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага Шуурхай дуудлагын утсанд энэ сарын 26-ний өдөр иржээ. 

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байжээ.

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажилласны эцэст тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн  иргэн Т-д автомашиныг нь хүлээлгэн өгсөн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.