Өнөөдөр театрын өдөр
Өнөөдөр Драмын теартынхан олон улсын “Театрын өдөр”-ыг тэмдэглэж байна. УДЭТ-ын удирдлагууд баярын өдрөө хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Анх 1962 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг олон улсын театрын баярын өдөр болгон дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Манай улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.  Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын  урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагын үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Иймээс УДЭТ-ын хамт олон баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог  сор болсон жүжгүүдээ дээжлэн үзэгч олондоо хүргэдэг. Энэ жилийн хувьд “Сонгодог жүжгийн өдрүүд” энэ сарын 6-30 өдрүүдэд тохиож байгаа аж.  УДЭТ-аас өнөөдөр дэлхийн сонгодог бүтээлийн гурван ноён оргилын нэг У. Шекспирийн “Гамлет” жүжгийг их тайзнаа тоглохоор зэхжээ.



Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн Профессор ОХУ-ын гавьяат жүжигчин Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч БАДАГАЕВА ТУЯНА “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашидын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна.

Мөн зочин ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, СУЛЬТИМОВ ДОРЖО НОРБОСАМПИЛОВИЧ энэ өдрүүдэд манай театрт ажиллах юм байна.

Мөн “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдаануудыг БСШУСЯам, Нийслэлийн боловсролын газар, СИУС-тай хамтран ЕБС-ийн сурагчдийн дунд зарласан бөгөөд шалгаруулалтыг ирэх сард явуулах юм.




Г.Норхилмаа
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.