Тайваньд Монголын “Гэр-Номын сан” нээгдлээ
Тайванийн нийслэл Тайпейд Монгол Улсын түүх соёлыг харуулсан “Гэр номын сан” нээгджээ. Тайванийн Гадаадын иргэн харьяатын үндэсний төвийн 11 дүгээр давхарт нээгдсэн тус номын санд Тайпей хотод сурч боловсорч буй монгол хүүхдүүд нээлттэй үйлчлүүлэх эрхтэй аж.

Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын түүх соёлыг сурталчлах, жуулчдад Монголын талаар сонирхолтой мэдээлэл өгөх боломжтой гэнэ.

Тус номын санг нээхэд гар бие оролцсон Тайванийн ГИХҮТ-ийн ажилтан Хо Жун Чун “Уг гэр номын санг Тайвань эртэй гэрлэсэн монгол бүсгүйн санаачилгаар нээсэн. Монгол хүүхдүүд Тайванийн соёл, уламжлалыг сурч байгаатай адил тайвань хүүхдүүд ч Монголын тухай сонирхолтой зүйлсийг энэ гэр номын сангаас үзэж, судалж болно” гэжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.