Дорнод-Манжуурын чиглэлд автобус үйлчилж эхэллээ
Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ.

Тус чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж.

Эхний удаад долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид зорчигчдийн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарчээ.

Дашрамд дуулгахад, дээрх чиглэлд зорчиход том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.