Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс /БНОУХ/ Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар иргэд ирээдүйг өөдрөгөөр харахаа больж, эдийн засгийн нөхцөл байдал, хээл хахуульд тогтмол санаа зовних болсон нь тогтоогдсон байна.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь Монголыг "буруу замаар" явж байна гэж үзсэн. Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм дэх шударга бус үзэгдэл, орлогын тэгш бус хуваарилалтаас болж нийгэм бүхэлдээ бухимдаж эхэлснийг судалгаа харууллаа.

Улсын хэмжээнд явуулсан энэ судалгаанд оролцогчдын 27 хувь нь “төрийн албан хаагч өөрөөс нь хахууль шаардаж байсан” гэж хариулсан байна. Харин тэдний 82 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь эдийн засгийн нөхцөл байдлыг "МУУ" эсвэл "МАШ МУУ" байна гэж хариулжээ. Судалгааг удирдан явуулсан БНОУХ-ийн бүсийн захирал Дерек Лютен шинэ Засгийн газарт хандаж “Одоо бал сар дууссан. Монголын Засгийн газар урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай байж, Монгол хүмүүсийн санаа бодлыг шаналгаж байгаа асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг” онцоллоо.



Өнгөрсөн оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиас хойш улс эх орон уруудаж байна гэж үзэх хүмүүсийн тоо 10 хувь өсч, эерэг хүлээлттэй хүмүүс 9 хувиар буурлаа. Судалгааны дүнд хамгийн олон давтагдсан үг нь “хээл хахууль” гэх үг байлаа. Мөн эдийн засаг, иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг муу болон маш муу гэх үгээр иргэд тодорхойлж байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард явуулсан судалгаагаар иргэд шинэ бодлого тодорхойлогчдод итгэх итгэл сайн байсан тухай тус байгууллагын Азийн бүсийг хариуцсан захирал мэдэгдэж байсан.

 

Эх сурвалж: http://www.iri.org/resource/mongolia-new-poll-shows-declining-optimism-continued-economic-concerns

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ardchilalyn Har Gai 2017-03-28 05:39:04
    ene chin ter magtaad baidag ARDCHILALYN HAR GAI SHUU DEE.
  • irgen 2017-03-28 02:48:15
    gadnii uls toriin zorilgotoi sudalgaa bish uu
  • өвгөн 2017-03-27 10:20:48
    Байхгүй юмаар магтах нь дамшиглахын шинж, Хоосон юмаар хуурах нь маллахын шинж