Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын хуваарь гарчээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл саяхан явагдсан.

БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь тус улсын  Хөдөлмөрийн яамнаас томилсон солонгос хэлний түвшин тогтоох шалгалт заавал тэнцсэн байх шаардлагатай аж.  Уг шалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

 2017 оны Солонгос хэний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдээс шалгалт авах өдөр, хуваарийг гаргажээ.  Зохион байгуулагчдын зүгээс заасан өдөр цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстойг анхааруулсан байна. Шалгалт авах өдөр цагт шалгалт авах байранд ирээгүй тохиолдолд дахин шалгалт өгөх боломжгүй аж.

 Шалгалтанд орох өдөр цагийг өөрчлөх боломжгүй тул шалгуулагч нь заасан өдөр цагт шалгалт авах ангид ирсэн байх,  хүний оронд орох зэргээр зүй бус үйлдэл гаргавал СХТТШ өгөх эрхийг 3 жилээр хязгаарлана. Шалгалтанд ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг 3 удаа хийх учраас зүй бус үйлдэл гарган хохирохгүй байхыг анхааруулсан байна.

Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 8000 гаруй иргэн энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас 8 дугаар сарын 11-ны хооронд заасан хуваарийн дагуу шалгалт өгөх юм байна.

Шалгалтын хуваарийг энд дарж харна уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.