Залуу бөхчүүдийн барилдаанд Г.Батсүх түрүүллээ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд боллоо.

Барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Г.Батсүх анх удаа 9 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэв

Харин их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга А.Сүхбатын хүү Хангай нар шалгарлаа.

Долоогийн даваа

1.    Х.Дарамзагд с.з – гоц мөргөв

2.    Д.Алтанцоож с.з Хэ –Б.Батбаяр с.з Хо

3.    Г.Цэнддорж с.з ИМХ –Г.Батсүх с.з Хө

4.    С.Майнбаяр с.з –С.Хангай с.з Тө

Наймын даваа

5.    Х.Дарамзагд с.з –Б.Батбаяр с.з Хо

6.    С.Хангай с.з Тө - Г.Батсүх с.з Хө

Есийн даваа

1.    Х.Дарамзагд с.з ГА –Г.Батсүх с.з Хө

/үзүүрлэсэн/               /түрүүлсэн/

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.