ОХУ-ын сөрөг хүчний удирдагч баривчлагджээ

Москва зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотод сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн уриалга дор авлигын эсрэг жагсаал зохион байгуулагджээ. Хотуудын эрх баригчид жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд Москвагийн төв хэсэгт болсон жагсаалд оролцогчид хуулийн байгууллагынхантай мөргөлдөж, А.Навальный тэргүүтэй хэд хэдэн жагсагч баривчлагджээ.

Москвад болсон жагсаал Тверскаяа гудамжид болж, жагсаалыг дэмжигч хэдэн зуун хотын иргэд цугларсан байжээ. Тэд “Путингүй ОХУ-ын төлөө” гэх мэт уриа лоозон барьж эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Гэвч цагдаагийн байгууллага жагсаалыг хууль бус хэмээн үзэж, хүч хэрэглэн баривчилжээ.

А.Навальный 2011-2012 онд өнөөгийн засгийн газрын эсрэг томоохон хэмжээний жагсаалыг удирдаж байжээ.

Б.Даваахүү
mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Еврей 2017-03-27 11:51:04
    Еврейн тэжээмэр
  • Зочин 2017-03-27 09:47:52
    Сөрөг хүчний удирдагч гэж өөрийгөө өргөмжилж буй Алексей Навальный Америкийн Нэгдсэн Улсын гар хөл болсон, тэднээс санхүүжилт авч ард түмнийг турхирч байгаа ЦРУ...
  • зочин 2017-03-27 07:27:04
    Путингүй Орос барууныхны идэш л болно Барууныхны гар хөлүүд мулгуучуудыг турхирчээ
  • хн 2017-03-27 05:47:04
    болж дээ