Завханд хорио цээрийн дэглэм тогтоов
Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн хоёр нохой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тухай дуудлага энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ.

Улмаар өвчилсөн нохойг устгаж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс галзуу өвчин илэрсэн газар нутагт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийж  10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.