Энэ жил ЕБС-ийг 40 мянган хүүхэд төгсөнө
2017-2018 оны хичлээийн жилд их дээд, сургуульд элсэн суралцах  сурагчдын ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах аж. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой аж. Өмнөх жилүүдэд ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг хэд хоногоор сунгадаг байсан билээ. Тэгвэл энэ жил бүртгэлийн хугацааг сунгахгүй гэдгийг БҮТ-өөс анхааруулж байна.

 Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байна. 

Тэгвэл зарим  сургуулиуд элсэгчдээ бүртгэх  бүртгэлийн товоо гаргажээ. Тодруулбал МУИС-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн элсэгчдээ ирэх тавдугаар сарын 01-нээс онлайнаар http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж эхлэх юм байна. 
 
Энэ жилийн бүртгэл долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг хүртэл явагдах аж.Бүртгэлийн хураамжийн хувьд хотын таван бүрэлдэхүүн сургууль 9000 төгрөг, орон нутгийн хоёр бүрэлдэхүүн сургууль 1000 төгрөг төлнө.
 
Онлайнаар элсэлтийн системд бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, утасны джгаар, и-майл хаягаа шалгаж баталгаажуулах хэрэгтэй аж.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн жил тус сургуульд 3600 хүүхэд элсэн оржээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.