Д.Загдсүрэнгийн засаглал дахин дөрвөн жил үргэлжилнэ
Монголын Үндэсний Олимпийн хорооны VII дугаар чуулган өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонголоо. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мөн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, Ц.Дамдин нар сонгогдсон юм. Тус хорооны Дэд Ерөнхийлөгчид нийт таван хүн өрсөлдсөн бөгөөд Б.Баттүшиг – 85 санал, Ц.Дамдин - 69 санал авч олонхийн саналаар сонгогдсон байна.
 
Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан зургаан хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
 
Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо.
 
Ийнхүү монгол улсын спортын салбарыг ирэх дөрвөн жил толгойлох эрхэмүүд сонгогдож, үүрэгт ажилдаа орлоо. Тэгвэл нөгөө талд олимпийн хороог “Д.Загдсүрэнгийн гараас мулталж чадсангүй”, “Д.Загдсүрэнгийн засаглал дахин үргэлжлэх нь”  хэмээн халаглаж суух хүн цөөнгүй байна. Яг үнэндээ Рио 2016 олимпийн наадмын үеэр Монгол улсын баг тамирчдыг илтэд гадуурхсан, оноог нь луйвардсан хэд хэдэн тохиолдол гарсан. Харин үүний эсрэг МҮОХ юу ч хийгээгүй нь Д.Загдсүрэнг ажлаа өгөхөд хангалттай шалтаг болно гэж үзэх хүмүүс ч бас байгаа юм.
 
Ер нь сүүлийн жилүүдэд МҮОХ гэдэг байгууллага ганц Д.Загдсүрэн гэдэг хүний  өмч шиг байх болсон нь нууц биш. Өөрийн тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж, холбооны үйл ажиллагааг урагшлуулах бус ухрааж, тамирчид, спорт холбоодтойгоо гар нийлж ажилладаггүй, олон улсын тэмцээн уралдаанд тэр дундаа олимпийн наадамд  манай тамирчид булхайтай шүүлтийн золиос болсоор байхад МҮОХ дорвитой арга хэмжээ авч чаддаггүй  гэх шүүмжлэл байнга дагах болсон. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Олимпын медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан “Лондонгийн олимпын үеэр монголчуудаа дэмжих гээд очсон юм. Олимпын тоглолтын нэг өдрийн тасалбарын үнэ манайхаар 400 орчим мянган төгрөг  байсан.Тэрийг нь төлөөд өдөр бүр тамирчдынхаа тэмцээнийг үзэж, дэмжинэ гэвэл өндөр зардал гарна. Бидэнд тийм мөнгө байхгүй. Гэтэл улс бүрийн олимпын хороодод өдөр бүр тэмцээн үзэх 10 мандат өгдөг байсан юм билээ. Би уг нь Олимпын медальтнуудын холбоог төлөөлж очсон. Гэтэл Загдсүрэн дарга өөрсдийн хүмүүстээ тэр мандатаа өгчихдөг байсан юм билээ. Энэ мэтчилэн олимпын хороог өөрийн хувийн байгууллага шиг 20-иод жил ашиглаж байна” хэмээн ярьж байсан нь  Д.Загдсүрэнгийн тухай хамгийн наад захын жишээ юм.

Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос сардаа манай олимпын хороонд 200 мянган ам.доллар өгдөг гэсэн мэдээлэл байдаг. Гэтэл олимпын хорооны гишүүн спортын шилдэг холбоод маань олимпын оноо цуглуулах олон улсын тэмцээний зардлаа арай ядан олдгийг хэн хүнгүй мэднэ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2017-03-28 01:49:20
    Загдсүрэн чи Нямдорж, Дамдиншарав тайгаа нийлээд өшөө сайн идээд бай. Идэхийн улам их амжилт хүсье. Хурай.хурай. хурай.
  • zochin 2017-03-28 00:06:46
    Дамдин гэж боловсролгүй мангар нөхөр болих цаг нь бас болсон доо. МҮОХ Отгонцагаангүй баларна гэдэг болох байх даа.
  • Huu 2017-03-27 16:45:02
    Enemuu sportiihond toroos mongo ogohoo boli, ochij ochij avilgiin hergeer shorond suusan huniig songoj bdg
  • ХҮМҮҮСИЙН ХУВИА БОДСОН БЭРТЭГЧИН ЗАНГИЙН 2017-03-27 14:20:50
    ЭНЭ НӨХӨР СОНИРХОЛТОЙ БИШ БНА АА ХАРИН БОЛЬШЕВИЗМЫН НЭГ МУУХАЙ ЮМ АМЬ БӨХТЭЙ ОРШСООР БГАА НЬ ЭНЭ ДЭЭ СУУДЛААСАА САЛДАГГҮЙ УИХ ГИШҮҮД ГЭЭД Л МХАҮТ БӨХ Х, МОХ ЭН...
  • Иргэн  2017-03-27 11:18:09
    Одоо энэ нэг ТББ ийн асуудал нээх сонин биш цаана чинь бензиний үнийг чимээгүй нэмчихсэн бн гэж бн. Энэ л бидний хармаанд халгаатай асуудал шүү
  • Төрөө 2017-03-27 10:57:02
    Хохьчин. Загдсүрэн мандтугай.Дахиад 4жил идэг. Пологтохгүйл бол болоо
  • ZOCHIN  2017-03-27 09:25:24
    ZAGDSUREN ODOO HUSSAN BUH YMAA ERGUULJ OGOH BIZDEE. DEER N BUH SANHUUGII N IL SHILEN BOLGOCHIHOD L DURLAAD BAIH HUN BAIHGUI BIZDEE.
  • 7 2017-03-27 09:16:28
    Загдсүрэн ичих булчирхайгүй, нүгэлтэй шуналтай, зальтай, хор найруулахдаа гарамгай хүн юмаа.
  • enhee 2017-03-27 09:09:18
    hehe sportiinhon ni zasagluulya geed songood baigaa yum bishuu
  • П 2017-03-27 07:04:53
    Уул нь өөрөө саналаараа буух ёстой л доо? Тэгэхгүй зууралдаад байгаа нь учиртай?? Орлогын ямар 1 эх үүсвэр байна даа???
    202.179.31.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Turshlaga chukhal shuu 2017-03-27 07:02:25
    Ene alban tushaald tsuungui humuus durlakh boljee, hunii yarisan zuil sonsson medeelel bur unuugiin tsagt hudal bolson yag yund ni durlaad baina!!!
  • БОЛОВСРОЛ ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ 2017-03-27 04:07:28
    ХҮНИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ АЖЛЫН ДАДЛАГА ТУРШЛАГЫГ НУЛИМЛААД ХАЯЧИХЛАА. ЗАГДСҮРЭНД ТЭНЭГҮҮД ДООР НЬ БАЙХАА. МҮОХ БОЛ ИХ АЙЛ ШҮҮ ДЭЭ.