Баруун аймгуудад Ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад томилолтоор ажиллалалаа. Аймаг бүрийн иргэдтэй уулзалт хийж Нэгдсэн төв эмнэлэг, Бүсийн оношилгооны төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан.  Засгийн газрын тэргүүний ахалсан ажлын хэсэгт  сайдууд, яам бүрээс асуудал хариуцсан газрын дарга нар, зарим аймагт тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд багтаж ажилласан.

Баруун аймгуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэвтэр өдрүүд байлаа.Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг хүртэл 2-3 өдөр үргэлжилсэн их хэмжээний цас орж шуурга шуурсны улмаас зам даваа боогдсон тохиолдууд гарлаа. Их хэмжээний цас орсон ч Ховд Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэдийн хувьд энэ жил хур тунадас багатай байсан учраас одоо орж буй цас нь хавар ногоо ургахад урьдач таатай нөхцөл болох бол харин Баян-Өлгий Өвөрхангай аймгийн иргэд тэр дундаа малчдад төл хүлээн авч байгаа энэ үед малаа бэлчээрт гаргах ч боломжгүй болоод байна. Мөн  Баруун зүгийг чиглэсэн том ачаа тээврийн автомшинууд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн замд олноороо түр зогсолт хийсэн байлаа

Энэ байдлыг ч ерөнхий сайд анхааралдаа авч хаваржилт хүндэрч болзошгүй аймгийн малчдад өвс тэжээлийн хангалт хийхээ мэдэгдсэн. Томилолтын хугацаанд ерөнхий сайд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын болон олон жил шийдэл хүлээн гацсан ажлуудыг үргэлжлүүлэхээр болсон.
 

Баруун 4 аймагт ажилласан талаараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өнөөдөр/03.26/ Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өмнө нь Ховд Говь-Алтай,Баянхонгор аймагт ажиллалаа. Манай засгийн газрын гол барьж байгаа бодлого бол ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох. Энэ нь тухайн орон нутагт юу шаардлагатай вэ гэдгийг оновчтой тодорхойлох явдал. Миний бие ажил авснаасаа хойш 11 дэх аймагтаа ажиллаж байна. Ард иргэд уулзалт болгон дээр эдийн засаг хүнд байгаа учраас ахуй амьдрал хүндхэн байна. Үүнийг хурдан шийдвэрлээч гэж байна.Засгийн газар бүхий л хүч бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ хэлье. Орон нутгийн иргэдийн голчлон тавьж буй саналуудыг харгалзвал эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах хэд хэдэн нөхцлийн тухай байлаа. Эрчим хүч, дулаан хангамжийн асуудал,ундны усны эрүүл ахуй, боловсролын чанарын тухай байлаа. Ажлын хэсгийнхэн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явлаа. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагатай танилцахад бараг аймаг бүрт байна. Байгаа тоног төхөөөрөмж сургалтын бааздаа тохируулж хэдхэн төрлийн мэргэжилтнүүд бэлддэг. Энэ нь сургалтын төвүүдэд бүгд ижил. Зах зээл дээр мэргэжилтнүүд нь хангагдчихаад байхад дахин дахин төгсгөж гаргаад байнаа гэдэг нь өөрөө сургалтын бодлого алдаатай байгаагийнх. Тиймээс цаашдаа нэгдсэн зохион байгууулалтанд оруулж ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж гаргах вэ гэдгийг төрөлжүүлэх ёстой. Жишээ нь уул уурхайн чиглэлийнхийг нэг дор бэлтгэх гээд цогцоор нь шийдвэрлэх ёстой. Үүнийг анхаарч ажиллана. Баруун аймгуудад дулаан,цахилгаан эрчим хүчний асуудалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Олон нам даралтын зуух ажиллаж байгаагаас агаарын бохирдол ихэссэн байна. Тэгэхээр Засгийн газар станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингэж гэмээнэ баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана. Өвөрхангай, Баянхонгорын дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах ёстой. Олон жил яригдаж байна. Үүн дээр тухайлан анхаарна гэж бодож байна. Өвөлжилт хаваржилт хүндэрч байгаа аймгуудад болон бүх орон нутаг руугаа өвөлжилт эхлэхээс нь аваад одоо ч чиглэл өгч анхаарлаа хандуулж байна. Гэхдээ өнөөдрийн гэнэтийн цаг агаарын байдлаас үүссэн хүндрэл жишээ нь Өвөрхангай аймагт өвс тэжээлийн хангалтыг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрт хүргэж байна.гэсэн юм
 

Баруун 4 аймагт Ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд:

 

Ховд аймагт

-  64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтөй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ

-  Ховд Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулна /Санхүүжилт АХБ-аас/

-  Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг шинэчилнэ

-  Хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдах зорилгоор УАЗ фургон автомашин өгөв

Говь-Алтай аймагт:

-  Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна Автрийн хөрөнгө оруулалтаар /14 сая евро/

-  Говь-Алтай Баянхонгорын чиглэлийн 263 км хатуу хучилттай автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулна

Баянхонгор аймагт:

-  Дулааны цахилгаан станц барина. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр 2018 онд ашиглалтанд оруулна

-  “Ажилсаг төв”-ийн барилгын ажлын санхүүжилт 540 сая төгрөг Улсын төсөвт суулгасан Ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангана

-  Музейн барилгыг шинээр барина

-  Эмнэлэгт фургон автомашин өглөө

Өвөрхангай аймагт:

-  Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулна

-  300 тонн өвс үнэ төлбөргүйгээр улсын нөөцөөс малчдад өгөх. 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгоно

-  Эмнэлэгт фургон автомашин, 22 нэр төрлийн 193 ширхэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий  тоног төхөөрөмж олголоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nbaBSDBA 2017-03-27 22:23:38
    us tatax xooloi tavij baixaar 2 sumaa negtgeed xun amaa tobloruulsen n deer dee tarxai butarxai baidal n mash ix urgui zardal gargaj baina
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • болимоор байна 2017-03-27 09:54:47
    Сая орсон цасны үеэр Баянхонгор аймагт явж таарлаа. Ерөнхий сайд айлчлана гээд аймгийн төвийн бүх буудалд буусан зочдыг хөөж гаргаад хэд хоног шалгалт цэвэрлэгэ...
    103.57.94.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-27 07:11:45
    эрдэнэбат төрөөс юуч гаргахгүй гэж ойлгогдох боловч харин ч но-той болчихлоо хэдэн кампани хийх юм байна энэ нь эдний нууц санхүүжилт АН хийж байсан ажил үргэлж...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-27 06:15:27
    ene ih amalsan munge tuselee yaj bielvvleh yum boldoo
    43.242.243.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-27 04:43:43
    Өвөрхангай, Баянхонгор аймгууд баруун биш дээ сэтгүүлч гуай
    195.189.71.162
    Мэдэгдсэн Хариулах
  • heeriin hergiig heert n 2017-03-27 03:21:43
    Gazar deer n asuudal shiidne gedeg chinn dainii ued baidag yumdaa. Taivan tsagt irgenii niigemd buh yum huuliar shiidegdeh yostoi. Gazar deer n bas nam buudah
    66.181.182.213
    Мэдэгдсэн Хариулах
    • лүндэг 2017-03-27 03:50:42
      фургон машиг өгөх ажлыг заавал газар дээр гь энэ их зардал чирэгдэл гаргаж аймагт айлчилж агар шийдвэр гаргаах хэрэг байсан л юм байхдаа. ха ха
      119.40.100.222
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-03-27 03:07:00
    МСҮ төвийн талаархи асуудал яг зөв. Архангайд гэхэд 3 байна шүү дээ гол зорилго нь сурдаг хүүхдийн тоог худлаа мэдээлэж төсвөөс мөнгө авах ийм л замбараагүй бай...
    202.179.31.5
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2017-03-27 01:49:54
    Болж дээ, мэдээ тайланг хараад шийдвэр гаргах биш нүдээр харж асуудлыг шийдээд явж байгаад баярлалаа
    122.201.22.10
    Мэдэгдсэн Хариулах