Үйл явдал: 29-р тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлажээ
08:30 цагт: 29-р сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт хийнэ. Сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа тавьж байжээ. Тэдний хүсэлтийг хүлээж авахгүй олонтаа дарагдуулсан тул энэ удаа өөрсдөө шийдэж хичээлээ хаяхаар болсон байна.
 
09:30 цагт: Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017" нэгдсэн зөвлөгөөнийг CORPORATE convention center "Улаанбаатар" танхимд зохион байгуулна.

10:30 цагт: Нийслэлийн хэвлэлийн төвд Баянзүрх дүүргийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11:00 цагт: Монголын оюутны спортын Универсиад 4 дүгээр их наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Спортын төв ордонд болно.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Японы хүүхдийг ивээх сангаас Хурдан морины унаач хүүхдүүд сэдвээр мэдээлэл хийнэ.

11:30 цагт:  Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Олон Улсын Театрын өдөрт зориулсан хэвлэлийн хурал УДЭТеатрын тайзнаа болно.

18:30 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаадад ажилд зуучлах бололцоо бүрдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-27 02:54:32
    29-р сургуулийн багш нар гэж дохионы хэл мэдддэггүй нөхдүүдийг хөөгөөд явуу ХООЛНЫ САВНУУД