УИХ-ын дарга М.Энхболд оффшорчдыг ангуучлахаар боллоо
-Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна-

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор данстай байж болохгүй гэсэн байр суурийг олон нийт хийгээд зарим нэг улстөрчдийн зүгээс илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, эх орноосоо олсон орлогоо гадаадад нууж байгаа асуудал нь томоохон авлига, гэмт бүлэглэл, улстөр, мөнгө угаах зэрэг гэмт хэргүүдтэй холбоотой байх тохиолдол нэлээд байгааг гадны улс орны оффшорчид бэлхнээ харуулсан. Тиймээс манай улстөрчид болон төрийн албанд ажиллаж буй сайд дарга нар жил болгон хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил гаргаж, хаанаас ямар ашиг олсон, ямар, ямар хөрөнгөтэй болохоо тайлагнан АТГ-т хянуулдаг ч гэлээ энэ нь нөгөө талаар бас л цогц биш. Учир нь өдгөө тус газарт ХОМ-ээ хянуулж буй хэд, хэдэн улстөрчид оффшор данстай. Тиймээс тэд тус бүсэд данс нээснээр хэнд ч хянуулах шаардлагагүйгээр хөрөнгөө өсгөж, юу хүссэндээ зарцуулж болох бүрэн боломж нээлттэй гэхэд нэг дэгсдэхгүй байх.
 

УИХ-ын даргын цагаа олсон зөв шийдвэр


Түүнчлэн АТГ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд “Төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хууль үгүйлэгдэж байна” хэмээн манай сонинд ярилцлага өгч байсан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж байсан баталж чадалгүй намрын чуулган завсарлаж байсан билээ. Тэгвэл энэ асуудал одоо л нэг шийдэгдэх зам руугаа орж буй бололтой. Ийн хэлэхийн учир нь УИХ-ын дарга М.Энхболд оффшор данс эзэмшсэн хүн төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүнэ” хэмээн мэдэгдлээ. Хэрвээ энэхүү хууль гарвал Монголын оффшорчдод хариуцлага тооцох зөвхөн эхний алхам болох талтай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга ингэж мэдэгдсэн ч гэлээ төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж болохгүй гэсэн хуулийн заалтийг оруулаад өгвөл энэ нь жинхэнэ утгаараа оффшорчдын хөл гарыг боомилсон маш сайн хууль болох нь гарцаагүй юм. Олон нийтийн зүгээс “төр, засгийн өндөр дээд албанд байсан, одоо байгаа хүмүүс болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр гадаадад нуучихаад байгаа их мөнгийг зайлшгүй оруулж ирэх учиртай. Монголынхоо банкинд байршаад татвараа Монголдоо төлж байг. Бас хууль бусаар олоод гадаадад нуучихсан мөнгө байж болох юм. Түүнийг бол эзэнтэй нь хариуцлага тооцоод улсын орлого болгох ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв. Хэдийгээр бид Үндсэн хуульд захирагдах ёстой ч монголын баялгаас олж авсан хэдийн хэрийн бохир мөнгө тус газарт нуун дарагдсан бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголийн 49 хүний нэр гарч тэдний хамаатан садан, ах дүү, хүүхдүүдийнх нь нэрс нь ил болж шуугиан дэгдсэн билээ. Яг үнэндээ дээрх дотор нэр нь цохож явсан оффшор данстай улстөрчид өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдлөшгүй үнэн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэл ам дагуулаад байсан уг асуудал хаврын чуулганаар нэн яаралтай хэлэлцэгдэж оффшорт данстай эрхмүүдийн эрх чөлөө хумигдаж албан тушаалтнууд хамаатан садан, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшорт мөнгө байршуулах, хадгалахыг хориглосон хууль гарах байх хэмээх хүлээлт үүсч эхэллээ.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-02 06:56:04
    Tsaichihsan bultuush ve
    59.153.113.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Больхүү 2017-03-31 01:41:54
    Энэ ёстой чаажаагаа юм.Унаач хүүхдүүдээр туг тахичихаад, зоосон нүдлчихээд хэзээч монголын төлөө юм хийхгүй хулгайч
    202.9.43.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuul 2017-03-29 11:20:48
    Xotin gazrig zarj absan mongoo sain l nuuj dee.Gebch darabch dardaina.bulabch bultaina gedeg dee.Enx bayr.S.Bayr ta gurab exleed ogchixbol ch busad ni dagna daa...
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Вввв 2017-03-28 17:51:45
    Худал шоудаад юу хийх вэ.Зөвхөн Төв аймгийн ерөнхийлөгч болвол барав газрын ченж минь
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-28 14:25:41
    Ингэж худлаа ярьж хрд.түмний толгойг эргүүлчвэл ерөнхийлөгч болчих уу ха ха газрын наймаагаар өөрөө баяжичаад офшорчдыг ангуучлах уу.айн арай л биш ээ
    66.181.191.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Ужуу 2017-03-28 14:16:43
    Чи өөрөө адилхан ш дээ хаха. Хөх инээд хүргэх юм. Одоо яамаар ч юмдээ. Бүр арга тасрах юм эднийг харахаар яаж нэг улс шиг улс болох юм байгаа юм
    202.179.26.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-03-28 13:34:02
    Naaduulaa bariaachee pizdaa stagdaa nar
    59.153.115.119
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2017-03-28 05:50:56
    Ene uuruu hulgaich baij hulgaichaa barih yum uu? Yostoi ats bna da.
    124.158.126.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард  2017-03-27 17:16:24
    Шаал худлаа сонгуулийн шоу хийж байна. Оффшорт мөнгө хадгалахыг хориглосон гэж юу гэж байгаан. Одоо шинэ хууль гаргаад энэ хуулинаас хойш хүмүүстэй хариуцлага т...
    64.71.171.31
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-27 17:02:24
    UB-iig san,bank,gazartai zarj deeremdsen luivarchin uurteigee temtseh gej bh uu!
    66.181.179.143
    Мэдэгдсэн Хариулах
  • LOL 2017-03-27 13:21:44
    ШОУ & СОНГУУЛЬ
    202.126.91.217
    Мэдэгдсэн Хариулах
  • ха ха.. 2017-03-27 12:47:33
    Хулгайч л хулгайчийг бариаарай гэж чанга хашгирдаг бхаа.
    202.9.40.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Hehe 2017-03-27 11:51:45
    Uuruu uuriiguu agnah uu
    66.181.179.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Өлзий 2017-03-27 08:14:50
    За сонгууль дөхөөд ирэхээр шааж эхэлж байгаан Монголчууд тэнэг биш бол ийм юманд хууртахгүй байхаа
    58.122.105.198
    Мэдэгдсэн Хариулах
  • uh 2017-03-27 08:04:24
    Хэрэв офшорчдыг хэрэгжүүлж чадвал УС АГААР мэт хэрэгтэй зүйл,ардчилал нэрээр олон луйварчинг-н гарт МУ золтойл гудайчих дөхлөө АРД ТҮМЭН амны хишиг бгаа тул
    66.181.179.254
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2017-03-27 06:49:55
    Тэгээ хийгээчээ худлаа яриад л байх юм
    66.181.181.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-27 06:28:50
    АН гэлтгүй МАН-аас олон хүн офшортой шүү дээ? Тэд нь энэ хуулийг батлуулахгүй л дээ. Тэгэж байгаад худал нэр төдийн хуулийн оронцог болгож батлах байх даа?
    202.179.31.106
    Мэдэгдсэн Хариулах
  • ядам 2017-03-27 06:19:09
    Ягл чаданаа аан их хуралаар дүүрэн овошечүүд бгаа эднийгээ зайлуулж чадах уу худал ерэнхийлэгч болох зам хөрөө ариусгаж худал соовиугаа хийж бга...
    66.181.186.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2017-03-27 05:52:07
    Offshore danstai humuusiig yaj oloh gd bgan ene chin nuutslaltai shude. Suuliin uyd bugd l offshore gel medehgui yma meddeg ym shig shaaj tuuger n show hiihnee
    202.9.40.208
    Мэдэгдсэн Хариулах
  • bud 2017-03-27 05:18:51
    ehleed Mie chi uurin shavi boloh zaluu gazrin panzchin Sunduig zailuul!chi chadahgui!chamd er zorig dutna.
    66.181.181.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-03-27 05:15:52
    Batbold, Bayar, enkhbayar geed shaaj uguh ni dee harj l baya
    103.26.193.240
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-27 05:08:23
    ӨӨРӨӨ ОФШОРТОЙ ЮМ БИШ БИЗ?. СҮҮЛИЙН ҮЕД АВИЛГАЧИД АВИЛГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД ХУРАЛ ХУЙ ХИЙГЭЭД БАЙГАА ШҮҮ.
    150.129.142.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-27 04:55:04
    Элчин Баярыгаа татахаас л эхэлнэ ш дээ.
    202.21.106.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-03-27 03:14:10
    Gazriin naimaagaa ehleed il bolgovol yasan yum bol?
    202.21.106.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Offshor mongiig bugdiig ni oruulj irwel  2017-03-27 03:03:43
    offshort baigaa mongo Mongoliin baylagiig hedhen hulgaich zaraad gadagshina awaachij hadgalsan ni unen 2-r uliraldaa bagtaaj buh mongoo oruulaad erwel orshooj m...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ккккк 2017-03-27 03:02:13
    өөрийн хийх ёстой ажилаа хагас дутуу хийж эхлэх тухай бодож байгаа гээд рекламдаад байхын ичэхгүй юмаа
    202.21.98.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Больж үз 2017-03-27 02:45:36
    Хэ хэ тэгээд хувийн хэвшилд ажилладаг бол оффшор данстай байж болох юм уу??? Ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад яахнав. Ядаж л "эцэг хууль"-аа зөрчинө
    59.153.115.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-27 02:41:50
    ӨӨРИЙН НЭР ДЭЭР БОЛОХГҮЙ ГЭР ӨҮЛ ХАМААТАН САДАНГИЙНХАА НЭР ДЭЭР БОЛНО ГЭСЭН ҮГҮҮ. МИЕЭГИЙН ЭНХБОЛД БҮДҮҮН ОХИНЫХОО НЭР ДЭЭР НУУЧИХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮУ. ХЭ ХЭ
    202.9.40.233
    Мэдэгдсэн Хариулах
  • MNAND 2017-03-27 02:20:12
    NAAD UXER CHIN ERONXIILOGCHIIN SONGUULIIN SHOUGAA EXLEJ BAINA
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • .? 2017-03-27 01:57:44
    Наадах түнтгэр чинь өөрөө офшорт данстай байгаа даа!!! Мэдээж өөрийн нэр дээр хийхгүй л дээ!!
    202.179.24.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-03-27 01:45:33
    Uuriiguu ehleed anguuchlah heregtei bolj dee. Ulaanbaatariin gazriig zarj olson munguu haana hiisen geed l ain
    172.97.129.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkkkk 2017-03-27 01:04:59
    Чадах уу, бас ерөнхийлөгчийн сонгуулийн бас FR уу. Бид энэ улс төрчдөд итгэх итгэлээ ингэтлээ алдаж гүйцэж. Дандаа хулихдуулсаар байтал.
    122.201.31.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-03-27 01:02:41
    ээ дээ мэдэхгүй. төрийн алба энэ тэр гээд мөлийлгөөд байх хэрэг байна уу.Путин тэнэгтээ хугацаа заагаад оруулж ирэхгүй бол хураана шийтгэнэ гээд хэлчихээ юу.
    182.160.2.137
    Мэдэгдсэн Хариулах
  • А 2017-03-27 00:50:27
    Зөв, дэмжиж байна.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах