Жингээ хасахад туслах зөвлөгөө
Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүсгүйчүүд жингээ хасах янз бүрийн аргыг судалж, туршиж байна. Тэгвэл сүүлийн үед цахим ертөнцөд “Болдсайхан эмчийнх” гэсэн тодотголтой тураах дэглэм тархаж, турж, эрүүлжих хүсэлдээ автсан бүсгүйчүүд энэ дэглэмийг барих болжээ.

Энэ жорыг баримталсан хүн нэг сард 10-15 кг турах боловч, ихэнх хүн 12-13 жин хасдаг гэжээ. Үүний тулд давсгүй мах, навч, ногоон цай, сүүн хоол унд идэх хэрэгтэй. Давсгүй мах гэдэгт тахианы махнаас бусад бүх төрлийн мах багтах бөгөөд сонгино, сармис, яншуйгаар амтална. Үүний зэрэгцээ өөхтэй мах идэхийг ч хориглохгүй.  Харин төмс, гурил, чихэр, будаа, давсыг огт хэрэглэж болохгүй ээ. Өдөрт хоёр удаа л давсгүй мах идэж, бусад үед сүү, тараг, ааруул идсэнээр нэг сарын дотор дор хаяж 10 кг жин хаях гэнэ. Хоолны дэглэм барьж, жин хасч байгаа хүмүүс энэ дэглэмийг барьвал ядарч сульдах уу гэж олонтаа асуудаг. Тэгвэл Б.Болдсайхан эмчийн баталж байгаагаар ядрахгүй, харин ч бие хөнгөрч, 4-5 насаар залуужих юм. Хамгийн гол нь хүн биеийнхээ өөхөн давхаргыг алдах бөгөөд булчингаа алдахгүй, эрүүлжиж, шижин өвчний хөнгөн хэлбэр эдгэрдэг байна.

Дашрамд сонирхуулахад энэ дэглэм нь Францын эмч Дюканы уургийн дэглэмтэй адил төстэй тал олон юм. 
 
Дюканы  дэглэм

Францын хоол хүнсний мэргэжилтэн Пьер Дюканы «Би жин хаяж чаддаггүй» нэртэй ном дэлхий даяар найман сая гаруй ширхэг борлуулагджээ. Энэхүү дэглэмийг мөрдөгчдийн дунд Жэннифэр Лопез, Пенелопа Круз гэх мэт алдартнууд байдаг. Энэ хатуу дэглэмийн зарчим бол нүүрс ус агуулсан хоол огт идэхгүй ба түүний оронд уураг ба тос идэх юм.

Францын анагаах ухааны доктор Пьер Дюканы хоолны дэглэмээр турах нь их үр дүнтэй гэнэ. Хамгийн гол нь хоолоо сойж өлсөлгүйгээр эрүүл хоол хүнс хэрэглэхийг Пьер Дюкан зөвлөж байгаа юм. Гэхдээ дөрвөн шатлал бүхий хоолны дэглэм барих аж. “ATTACK” нэртэй нэгдүгээр үед өөхний давхаргаа арилгах хоол хүнс хэрэглэх юм. Мах, загас, өндөг, тослоггүй сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. “CRUISE” - хоёрдугаар үед хүссэн жиндээ хүртэл турах аж. “ATTACK” үеийн хүнснээс гадна чанасан, жигнэсэн, түүхийгээр нь байцаа, цэцэгт байцаа, мөөг, сонгино, шош зэрэг ногоог хэрэглэнэ. “CONSOLIDATION” – гуравдугаар үед хүссэн жиндээ хүрсний дараа ердийн хүнс хэрэглэж эхлэх юм. Нэг, хоёрдугаар үеийн хоол хүнснээс гадна жимс, бага зэрэг талх, бяслаг зэргийг идэж болох аж. “PERMANENT STABILIZATION” үед өөрийн жингээ барих юм. Энэ үед ердийн хоол хүнс идэхдээ хоёр зүйл анхаарах  ёстой аж.

 
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • indira 2017-03-26 10:59:54
    many thanks
    182.160.37.107
    Мэдэгдсэн Хариулах