Түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог гэлээ
Улсын хэмжээнд 2016 онд 14 аймгийн 61 суманд 138 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 31,3 мянган ой, 3,2 сая га бэлчээр, нийт 3,2 сая га ой, хээрийн талбай өртөж, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд 1,3 тэрбум төгрөг, байгаль, экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү ой, хээрийн түймрийн улмаас дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 41 айлын гэр, байшин,  64 өвөлжөө, хашаа, 6143 толгой мал, 6 автомашин 27766 боодол өвс шатжээ. Эдгээр тоонуудаас харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байгаа юм. 

Ой хээрийн түймэр гарах шалтгааны 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн ойн түймэр, доройтол, хомсдол нь ойд шатах материал их, түймрийн хяналт сул, түймрээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, ойн түймэрт хайхрамжгүй ханддаг зэрэг шалтгаануудаас болж жилээс жилд нэмэгддэг байна. 

2016 оны Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахад гарсан зардал учирсан хохирлын хэмжээг 2015 онтой харьцуулахад түймрийн тоо 2,5 дахин, байгаль экологи, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд учирсан хохирол, гал түймэр унтраасан зардал 5,8 дахин буурсан боловч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлттэй байгааг албаныхны гаргасан тоо баримтат дурьджээ.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.