Улсын аварга шатарчид тодорлоо
Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан эрэгтэй 57, эмэгтэй 49 дэх удаагийн насан хүрэгчдийн УАШ шатрын тэмцээн энэ сарын 17-ноос эхэлж 2 ангилалд нийт 24 шилдэг шатарчин тойргоор 11 өрөг тоглож дүнгээ гаргалаа.

Тэмцээний эмэгтэй ангилалад:
1-р байранд “Хан-Алтай”клуб, МУИС, Увс аймгийн тамирчин ЭОУМ Үүүрийнтүяа
2-р байранд Хэнтий аймаг, Мончесс клубын тамирчин МУГТ, эмэгтэй Их мастер Т.Батчимэг
3-р байранд “Алдар” спорт хорооны тамирчин ЭОУМ Янжиндулам

Нээлттэй ангилалд:

1-р байранд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг, “Зууны шатар” клубын тамирчин Их мастер Ц.Батчулуун
2-р байранд Хэнтий аймаг, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин ДШХ-ны мастер У.Насанжаргал
3-р байранд “Сүлд” спорт хороо, Ховд аймгийн тамирчин ОУМ С.Билгүүн нар алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Энэ удаагын Улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн шатарчид хүчтэй өрсөлдөгчид байж чадсан бөгөөд бүх шатарчид эн тэнцүү өрсөлдлөө.

ОУМ Ү.Үүрийнтүяа уг тэмцээнд 4 дэх удаагаа оролцож 19 насандаа Улсын аваргын болзол хангасан бол Их мастер Ц.Батчулуун тэмцээн эхлэхээс хамгийн өндөр оноотойгоор тэргүүлсээр Улсын аваргын 4 дэх болзлоо хангасан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.