Ерөнхийлөгчид Канад Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон улсад хийсэн ажлын айлчлалаа дөнгөж өндөрлөж ирээд байхад нь Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд бараалхав.

Төрийн бус байгууллагыг чадавхижуулах талаар Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байхад эхлүүлсэн ажлаа үргэлжлүлэх тухай яриагаар уулзалт эхэлсэн юм.   

Мөн Монгол Улс, Канад Улс хоёр Төрийн албаны шинэчлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ эхлүүлснийг сайшаан тэмдэглэв.

Энэ үеэр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд Канадын гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь тус улсын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.