Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ
Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ” мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г энэ сарын 22-нд байгуулсан юм.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дараах нэр бүхий долоон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар 140 гаруй үйлчлүүлэгч эмчилгээнд хамрагдаж, тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой боллоо.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.