423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
Өнгөрсөн долоо хоногт болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газарт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажилласан байна.

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.

Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн болно.

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан  байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • саатав 2017-03-27 20:43:29
    ингэж худлаа ярьж байхаар явж цасаа цэвэрлээч. Өвөрхангайн зам тэр чигээрээ цастай байсаншдээ 200 км газар 6 цаг.
    202.70.46.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-26 09:26:15
    Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ц.Уламбаяр- газар хөдөлбөл нийслэлийнхэн хаана очих гэсэн асуултанд /асууж байгаа сурвалжлагч нь юм мэдэхгүй хүүхэн/
    182.160.6.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-26 04:55:05
    Элбэгдоржтонгууд нэг зүйлийг ойлго.Улсаа өрөнд унагаж,ард түмнээ ядууруулна гэдэг геноцит явуулснаас долоон дор юм.Юун та нарын хүн аврах.
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-26 04:51:00
    Ингэж худлаа бичээд яахав дээ.Ямар байлдаан болж бгаа биш.Онцгой байдлын дарга гэх Эрдэнэтэд ардчилалынхыг дагаж хоолоо иддэг Бадрал ядарсан юм бодож дээ.
    202.9.40.145
    Мэдэгдсэн Хариулах