Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо хуралдана
Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Мөн Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрсөн. Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм. Хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм.

 

П.ГОО
Оллоо.мн
 
                                                                                             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evroopoos 2017-03-26 17:39:27
    EH bol Ukrainiig yu bolgob odoo oorsdiinhoo uchriig olohoo bolison ulsuud shuudee manai hudlaa ardchilal yaridag heen garuudiig bol zajilahgui zalgiad ulsii...
  • зочин 2017-03-26 04:32:34
    Европтой хамтраад л байдаг.Гэтэл ямар ч үр дүнгүй.Сонсохнээ:ардаас гаралтай ухаантай залуучууд бус гараад яамны ажилтнуудын хүүхдүүд тэнд очин зугаацдаг аж.