Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно
2017 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус, Дархадын хотгор болон Идэр, Тэсголын хөндийгөөр   4-9 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Богдын гол орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градусхүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.