Гол нэрийн барааны үнэ өсчээ
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны ястай махны үнэ 5.4 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махны үнэ 2.6 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өсөж, адууны ястай махны үнэ өөрчлөгдөөгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6620 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9010 төгрөг, адууны /ястай/ мах 4875 төгрөг, ямааны /ястай/ мах 4700 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: Өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийн үнэ 1.4 хувь, байцааны үнэ 56.1 хувь, хүрэн манжингийн үнэ 5.9 хувь, сонгинын үнэ 2.8 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнтой харьцуулахад төмсний үнэ 2.0 хувиар буурч, байцааны үнэ 14.3 хувиар өсөж, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.1 хувь, задгай сүүний үнэ 33.3 хувиар өсөж, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар өсөж, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 7.6 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурчээ. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар өсөж, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-27 06:42:11
    энэ юу хэлж байна наймаачид байнга алдагдплаа нөхөж байнаард түмэн байнга алдагдалд орж байна эрднэбат ер сайд төрийн албан хаагч нараа занаж та нар ийш тийшээ ...