“Гоцлол болон цөөхүүл” хөгжмийн тоглолт сэтгэлийн учгийг хөндөнө
1957 оны зургадугаар сарын 12-ны өдөр нэгэнтээ зуны сар гарсан тул бороотой, нартай,  салхитай алинд ч цаг агаар сайхан мэт санагддаг цаг. Тал талаас цугласан хөгжимчид Б.Элдэв-Очирын нэрэмжит кино театрт цуглажээ. Мөн тэр үеэр Соёлын яамны орлогч сайд Л.Ванган Яруу тунгалаг найрал хөгжмийг зохион байгуулж, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар Ц.Намсрайжавыг,  туслах удирдаачаар Г.Бирвааг томилсон тухай тушаал сонсгож найрал хөгжмийн анхны хөгжимчид нээлтийн концертоо толилуулах бэлтгэл сургуулилтандаа орж байжээ. Ийнхүү анх байгуулагдах эх сууриа тавьж байсан Монгол Улсын Филармони нь одоо үндэсний, монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх эрхэм зорилгыг өвөрлөн өдгөө 25 жилийн нүүрийг үзэж буй Морин хуурын чуулга, жазз хөгжмийн хэмнэл, аязаар үзэгчдийг татдаг Баянмонгол жазз найрал хөгжмийн 49 жилийн ой, сонгодог урлагаар соён гэгээрүүлэгч Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн баярууд болох билээ.
 
Энэхүү тоглолтод Монголчууддаа дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхахыг урьтал болгож Симфони найрал хөгжим нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг сорчлон хүргэхээс гадна, үндэсний уламжлалт, сонгодог ая, аялгуу, дуунуудыг түгээн дэлгэрүүлэх үйлстэй юм. Тэгвэл тус байгууллага ээлжит бэлгээ задалж, дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр элэг нэгтнүүдийнхээ сонрыг мялаахад бэлэн болжээ. Тодруулбал, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, удирдаач Б.Батбаатар нар дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн сангаас толилуулах юм байна. Тоглолт энэ сарын 30-нд “Улсын Филармонийн” концертын танхимд 19цагаас ганцхан удаа болох аж.
 
“Гоцлол болон цөөхүүл” хэмээх нэртэй уг хөгжмийн тоглолтод нийт 80 гаруй уран бүтээлч хамрагдаж, таван хөгжимчид гоцлон, хийлийн чуулга болон холимог үлээвэр найрал хөгжимчид, утсан квинтет уянгалуулна.
 
Симфони найрал хөгжмийн хөгжимчид олон нийтэд сонгодог хөгжмөөр соён гэгээрүүлэх, өөрсдийн уран бүтээлийн чадавхийг дээшлүүлэх, оркестр дундаас гоцлол хөгжим эгшиглүүлж, тус орой уран бүтээлчид өөрийн дотоод сэтгэлээ хөгжмөөр илэрхийлэх гэнэ.
 
Хүн бүрийн сэтгэлийн нандин учигийг хөндөх, шинэлэг өнгө аястай “Гоцлол болон цөөхүүл” хөгжмийн тоглолтыг таалан соёрхохыг уриалъя. Хөдөлмөрч, авъяаслаг хамт олны шилдэг тоглолтууд үргэлжилсээр байх болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.