Жүдочид Тбилисын Гран прид зодоглоно
Гүржийн нийслэл Тбилис хотноо энэ сарын 31-ээс ирэх сарын 2-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран при тэмцээн болно.

Тус тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана нар өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар өрсөлдөнө.

Тбилисын Гран прид 38 орны эрэгтэй 176, эмэгтэй 92, нийт 268 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.