Төрийн банк “Яг түүн шиг” шоуг дэмжин ажиллана

“Боловсрол” суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн "Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэйгээр, олон улсын стандартын дагуу үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Дэлхийн 36 оронд хийгддэг шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар дөрөвдүгээр сарын 9-нд үзэгчдийн хүртээл болно.

Шоуны хоёрдугаар улиралд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, Залуу дуучин А.Хишигдалай,"Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо,Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/, дуучин Б.Халиун нар оролцохоор болжээ.

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдын дүр хувиргалтыг ОХУ-ын мэргэжилтнүүд хийхээр болсон байна. 

Долоо хоног бүрийн Ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих энэхүү нэвтрүүлгийг Төрийн банк дэмжин ажиллана

Бусдад түгээх
  • gplus