20 мянган ширхэг смарт картыг үнэгүй тараана
Ирэх сарын 1-ээс эхлэн  автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болсон тухай шийдвэрийг “Улаанбаатар смарт карт “ХХК-ийн удирдлагууд мэдэгдэж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иймээс нийтийн тээврээр зорчигч иргэд бэлэн мөнгөөр бус зөвхөн смарт картаар төлбөрөө төлөх юм.

Хэвлэлийн хурлын  үеэр Улаанбаатар смарт картны үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ  “2015 оны долдугаар сарын 29-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага,мэдээллийн болон цахим төлбөр”-ийн систем нэвтрүүлсэн. Бэлэн мөнгөний хайрцаг хараа хяналт үнэхээр муу байсан. Иргэд хуурамч мөнгө хэрэглэх, мөнгөний хайрцагт уранхай мөнгө хийхээс авахуулаад дутуу мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол ихээр гарч байсан.  Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдийн 63 хувь нь бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байна. Харин үлдсэн 37 хувь нь картаар зорчилт хийж байгаа. Бэлэн мөнгөөр зорчих иргэдийн зөрчилтэй үйлдэлтэй холбогдуулан нийтийн тээврийн салбарт багагүй хохирол учирсан. Энэхүү шинэчлэгдсэн систем нь  нийтийн тээврийн үйлчилгээний чанар болоод хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг олон нийтийн тээврээр зорчих соёл, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх зорилготой” хэмээн ярилаа.

Одоогоор  ”Улаанбаатар смарт карт” ХХК-иас карт цэнэглэх, борлуулах 438 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бол ирэх сарын 1-ээс 480 цэг ажиллаж эхлэх юм.

Мөн ирэх сарын 1-ээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих смарт картыг нийслэлийн захын бүсүүдэд 20 мянган карт үнэгүй тараахаар болсон тухай албаныхан мэдээллээ.
Г.НОРХИЛМАА
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-27 02:18:27
    хөдөө гадаанаас хотод хааяа ирдэг хүмүүс яах юм вэ? Хайрцагандаа /чтон маягийн зоос/ гаднаас худалдаж аваад хайрцагтаа хийдэг байвал зүгээр ш дээ
  • иргэн 2017-03-26 14:03:40
    Картыг үнэгүй хэвлэсэн үү Ямар зардал гараад хэдэн мянган карт гарчив Зардлыг нь хэн хариуцад бнаа Өөр арга хэрэглэж ард иргэдээ хуулиа дээдэлдэг болгооч дээ
  • Hdudg 2017-03-25 21:22:29
    Unegui gedeg setgexuineesee salax tsag bolson baimaar ymaa
  • Үнэлээч 2017-03-25 15:18:14
    Хямд ч гэсэн үнэлээд зар билетний үнэ г хямдруулаад зараач. Өөрийхөө юмыг бол үнэгүй өгөхгүй дээ
  • Aagii 2017-03-25 05:50:59
    Ene chin IC card bizdee. 500 tugruguur zarsan ch ashigtai hyamd ed. Arai l olon nugalaad bhin. Yadjihad gadna karmanaas aldagdchaad bhin.
  • Сэргэлэн 2017-03-24 14:28:12
    Надад 1 ширхэг үнэгүй карт өгөхгүй бол би смарт картаар зорчихгүй.
  • гуйлгачид 2017-03-24 14:11:31
    3600 төгрөгөөр смарт карт авчихаж чадахгүй иргэдийг үнэгүй юмаар өөгшүүлэх хэрэг алга. Бидний багад хот арай ийм гуйлгачдаар дүүрсэн байгаагүй юм шүү.
    • хэцсс 2017-03-25 16:37:42
      наад зарт чинь хуйлгайчдын нэг орлого болоод байна: би 2 удаа алдаа. арай л үнэтэй байгаад байна уу?
  • Иргэн 2017-03-24 14:02:51
    үнэгүй юм тарааж залхуучуудыг өөгшүүлдэгээ зогсоо мөнгөө төлж картаа авсан шудрага иргэдээ хүндэл мөнгөний хайрцаг байж л бг АНУ -ын автобус мөнгө хцагтай
  • монгол хүн  2017-03-24 11:12:33
    solongoschuudiin biznes mongolchuud bol hol garn odoo yandaa minii mongol uls bvhiil salbart ashig olj bgaa bvhen deer gadaadiinhan bn mongol ohiduudiig zvgeerl...