Д.Загдсүрэн сонгогдлоо

Монголын Үндэсний Олимпийн хорооны VII чуулган Шангрила зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд  Ц.Бат-Энх (Монголын Волейболын Холбооны ЕНБДарга), Д.Загдсүрэн (Монголын Хүндийг Өргөлтийн Холбооны Ерөнхийлөгч), Э.Мөнх-Очир (Монголын Буудлагын Холбооны Ерөнхийлөгч), Ч.Бат-Эрдэнэ (Монголын Даамын Холбооны ЕНБДарга) нар өрсөлдөж, сонгуулийн дүн дөнгөж сая гарлаа. Нэр дэвшигчдийн саналыг дурьдвал Ц. Бат-Энх – 14 санал, Д.Загдсүрэн - 81 санал, Э. Мөнх-Очир – 51 санал авч, олонхийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн сонгогдлоо. Ийнхүү ирэх дөрвөн жилд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн ажиллахаар болж байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд 146 төлөөлөгч санал өгчээ.

 
Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.