Хувийн эмнэлгүүд 140 хүнд гемодиализийн эмчилгээг үнэгүй хийнэ

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор Засгийн газраас 2.3 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ” мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г энэ сарын 22-нд байгуулсан юм.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дараах нэр бүхий долоон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулснаар 140 гаруй үйлчлүүлэгч эмчилгээнд хамрагдаж, тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой боллоо.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд:
1. Люкс диализ ХХК Люкс диализ эмнэлэг
2. Нарт эрдэнэс ХХК-ий Кидней кейр эмнэлэг
3. Сити Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг
4. Ач тус ГХО ХХК-ий харьяа Агапэ эмнэлэг
5. Интернейшнл Медикал Сентер ХХК-ий Интермед эмнэлэг
6. Интенсивкаре ХХК-ий ICU эмнэлэг
7. Хурилдуур ХХК-ий Эрин эмнэлэг гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.