Р.Ган-Эрдэнэ: Сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт гаргасан

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үчлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн “U-money”картийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Мөн нийтийн тээврээр ихээр үйлчлүүдэг иргэддээ зориулж сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан байгаа. Энэхүү зартыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд хотын захын цэгүүдээр 20 мянган ширхэг картыг иргэдэд үнэгүй тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 70 хувь орчим нь бэлэн мөнгөөр  үйлчлүүлдэг” хэмээлээ.

Бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар нийтийн тээврийн салбарт орох орлого 23 хувиар буурсан гэсэн судалгаа байгаа аж. Картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.

Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд дараах картын төрлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой юм.
 

  1. Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой.
  2. Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны 1800-1917 утсаар лавлана уу.
  3. Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Тус NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу.
  4. Хязгааргүй зорчих эрхтэй сарын том хүний болон хүүхдийн картыг худалдан авч зорчих боломжтой. Тус картыг нэг удаа худалдан аваад цаашид интернетээр төлбөрөө төлж сунгуулан ашиглах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-31 03:24:08
    автобусны буудал бүрт карт цэнэглэх цэгийг байршуулах хэрэгтэй шдээ
  • Сүлжээгээр луйвардаад зугтаагад эхэлжээ 2017-03-25 16:35:17
    зүгээр л мөнгөөрөө явмаар байна. наад карт чинь зүгээр л дарамт мөнгө угаах арга юм билээ. нийт тээвриын ирээдүй гэж байхгүй. учир нь Со нар луйвардаад зугтаан...
  • bi 2017-03-24 17:31:25
    Tsenegledeg bairshil baga bdag ter tusmaa hot.n tubuur tseguudee sain nemeh heregteidee
  • анука 2017-03-24 10:02:42
    энэ интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг өрөвдөлтэй ахын тухай ном худалдаанд гарч байгаа сурагтай хаанаас авч уншиж болох вэ таминь ээ
  •  2017-03-24 09:41:08
    kartaa online tsenegledeg bolchihvol sain baih yum