Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө
Дэлхийн спортын тавцанд 2017-2020 онд Монгол Улсаа төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцов

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдож, тангарагаа өргөлөө.

Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.














Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж 2017-03-31 10:36:06
    шигшээ багийн албанд баярлалаа маш сайхан баяр болсон тангарагаа өрөгсөн тамирчид багш нар ургашаа амжилт амжилт
  • Батаа 2017-03-31 10:30:58
    манай тамирчид багш нарын дунд ёс суртахуун допингийн талаар сайн мэдлэгтэй баих ёстой шигшээ багийн албанд баяр хүргэе
  • tamirchin 2017-03-25 04:38:38
    Great