Төсвийг дараах байдлаар тодотгохоор өргөн барилаа
УИХ-ын М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Үүнд:
1.    Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан  татварыг нэмэгдүүлэх;
2.    Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
3.    Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
4.    Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
5.    Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
6.    Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.
Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.
1.    Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах;
2.    Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
3.    Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх;
4.    Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах;
5.    Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх;
6.    Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх;
7.    Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэнэ хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-25 08:04:07
    ESTOI ENE ZASAG MAN BOLIJ UZ. NEGEE HKUUHKDIIN MENGEE BUUR KHASCHIKHAJ ARD TUMEN JAGSAY.... TER YAM, HKELTES, GAZRI...
    66.181.187.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-03-25 02:45:47
    Za tsaana chin buh yumnii une nemegdeh ni dee. Sanalaa 20 myangaar hudaldsan nuhud odoo yaaya gehev. Huuhdiin 20myanga chin ustsan. AH uuruur hudluh baisan
    150.129.143.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-25 02:36:25
    Төрийн данхар бүтцээ өөрчилж байж дараа нь хэдэн ахмадуудаа дээрэлхээрэй.Чойжоо
    103.57.95.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-25 02:16:51
    Оффшорчидоос онцгой албан татвар ав.Тансаг хэрэглээнээс,хэт баяжигчидаас онцгой албан татвараа ав.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-03-25 01:10:47
    Дундаж нас нэмэгдээгүй байхад тэтгэврийн нас нэмж байгаа нь одоо тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийг тэтгэвэрт гарангуутаа улсад дараа бололгүй үх гэсэнтэй ялгаагү...
    66.181.190.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Zack 2017-03-24 11:53:55
    Tusuviin zardlyg hasah talaar yu ch hiihgui yum shiwdee
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-24 10:43:24
    Arai denduu yumaa tetgewrin nasaa nemj bolohgui shde tetgewertee hurch chadahgui had derleh yum bn l daa
    202.9.42.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Хохь чинь 2017-03-24 09:07:13
    НӨГӨӨ ЯМАР Ч ТАТВАР НЭМЭХГҮ Й ГЭСЭН ЯАВ. БҮХ ТАТВАРЫГ ЧИНЬ НЭМЛЭЭ ДЭЭ. МАН гаруудыг сонгосон ухаантнуудад баяр хүргэе
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Болж 2017-03-24 08:51:27
    МАН ы Луйварчид АН Ыг хийсэн Бутээсэн Бухнийг Муулж Гуйвуулж Баллаж хаясан..МАН даа хайртай шуу
    80.200.198.59
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2017-03-24 08:50:49
    iim l sangiin said tor zasagtain bna orlogoo eroosoo ard tumnees shuud oloh tootsoo l hiij tuunees tavantolgoid yavuulj bgaa Choijilsurengiin heden zuun mashina...
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Арайч дээ 2017-03-24 08:40:52
    Авто бензиний татвар нэмэгдвэл монгол улс элгээрээ хэвтэх нь тодорхой. Авто бензиний татвараар оролдох хэрэггїйл юум байгаая. Юумны їнэ дагаад л єснє.
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal 2017-03-24 07:55:38
    ter tatvaraa mungu ihtei humuuseesee l avah n zub.arai gej amia zalguulj baigaa ard irgedee harj uzeh uuregtei tur.yaah gej tur baidgiin.
    202.70.46.212
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-24 07:21:40
    hamgiin muu huvilbar bna.
    202.179.23.232
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-03-24 07:09:19
    Иргэдээ мэрэх татвар нэмэж идэж уухнадаа ман
    66.181.186.229
    Мэдэгдсэн Хариулах