“Хун” нуурыг цэвэрлэнэ

Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд “Хун” нуур   /шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэснээр/ гэж байдаг. 

“Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм. Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой. Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд  хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.

Иймд нуурын эзэд болох хос болон бусад үзэсгэлэнт шувуудаа үүрээ засахаас нь өмнө Монголын шувуу хамгаалах төвийн санаачлагаар нийслэлийн Байгаль орчны газар,   Монголын УАЗ клуб, Adventure Temple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран нуурынхаа хог хаягдлыг цэвэрлэж шувуудаа угтах ажлыг зохион байгуулах гэж  байна.

Иймд та бүхнийг амралтын өдрөөрөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Хун нуурлуу гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүднээс хөдлөнө гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.