Тэтгэврийн нас, хэмжээнд өөрчлөлт ороогүй

“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д энэ сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийлжээ. Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 265 санал байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 157 иргэн, Сангийн яаманд 22, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 19, Эрүүл мэндийн яаманд 10, Гаалийн ерөнхий газарт 9 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ.

Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд “Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого" (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.

 

Засгийн газрын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • түмээ 2018-01-05 09:38:10
    нас нэмэх нь буруу шүүдээ. одоо 55-аас дээш насныхан ихэнх нь ажилгүй байна шүү дээ. яаж амьдрах юм вэ.
  • зочин 2017-03-25 02:30:25
    МАН -д буруу байхгүй. Өөд уруугүй сонгоод далдагнаж давхиад байдаг хүмүүс хамгийн өөдгүй хүмүүс.27 жил сонголоо үр шим нь алив. Гуйлгачин хэвээрээ.
  • Зочин 2017-03-25 00:42:55
    Та 2018 оны 12-р сард тэтгэвэрт гарах бол 6-н сараар хойшилж 2019 оны 6-н сар, гэх мэтчилэн нэмэгдсээр 65 нас хүрч тэтгэвэрт гарах төсөл өргөн барьж байгаа.
  • эм багш 2017-03-24 15:13:26
    иргэдээ сайхан амьдруулж чаддаг орнуудад 60 гарч гардаг гэсэн.манайд бол ёстой зохихгүй дээ. Яаж 55 хүрнээ чадах боловуу яах бол гэж ядаж явнаа
  • zochin 2017-03-24 11:39:49
    MAN songuuliin amlaltaa bieluuleech !!! tatvar nemehgui gesen getel 6 turliin tatvar nemheer bolchloo tetgeveriin nasig nemj bolohgui ene bol mash buruu shuu
  • зочин 2017-03-24 08:54:47
    батлагдаж байгаа нь үнэн байхаа энэ чинь 2030 он гэхэд бүгд 65 настай гардаг болох гэсэн ,наана нь 2 жил болоод 1,6 жил нэмэгдээд явах юм гэсэн
  • ЗОЧИН 2017-03-24 08:33:32
    Худлаа, худлаа ярих юм аа.... одоо удахгүй журам нь батлагдаж байгаа гэсэн шүү дээ....та нар нас аль хэдийнээ нэмсэн шүү дээ.... МАН балиар юмнууд....
  • zochin 2017-03-24 07:46:01
    eserguutsej baina.
  • гэгэ 2017-03-24 06:46:44
    МАН хуцаж дуусахгүй юм. Тэтгэвэр нэмэх хуулийн төслөө бараг баталчихаад байж яахаараа худлаа ярьдаг билээ. Хотын дарга Су.Батболд болж үз. 2027 онд дуусана.
  • иргэн 2017-03-24 06:12:01
    Хэлсэн ярьсанаасаа иргэдын хэл амд өртөгдөөд ирэхээрээ буцаад худал ярьдагаа болиочээ ман ажил хийгээчээ жил боллоо юу хийвээ