“Гэр бүлийн өдөр” ням гарагт тохионо

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдсан.  Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах,  гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.

2016 оноос хойш уламжлан болгон манай байгууллагын зүгээс “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан 8 удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор  нийтдээ 20-30 мянган хүнийг хамруулсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоос гадна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгасан.

Энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гараг буюу  26-нд тохиох гэр бүлийн өдрийг бидний зүгээс “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санаа 2017-03-26 04:26:36
    горькийн номын сан нээлттэй ажиллаж байна
    139.5.219.24
    Мэдэгдсэн Хариулах
  • хаана гэж явах бэ 2017-03-24 05:40:55
    хаана байнаа тэр газарууд чинь?
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах