Хаврын улиралд халгай хэрэглэх нь олон талын ач холбогдолтой

Хаврын улиралд  хүн ядарч, нозоорох, сэтгэл санаа тогтворгүй болох, биеийн эсэргүүцэл сулрах, нойр ханахгүй байх зэрэгээр ядаргаанд ордог нь өвчинд өртөмтгий болгодог. Энэ байдал нь цаг агаарын өөрчллөлттэй холбоотой ба хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж. Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний бие витамины дутагдалд орж дархлаа сулрах талтай. Хүмүүсийн биеийн эсэргүүцэл суларсан хаврын цагт халгай гэх ургамалыг хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээг нөхөх ядаргаа тайлах зэрэг олон талын ач холбогдолтой үнэ өртөг хямд юм. Нарийн өргөс нь хүчлээр түлж арьс цочроодог халгай хэмээх өргөст ургамал Монголын хаана ч элбэг ургадаг.Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их билээ. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар нь зөвхөн малаар зогсохгүй хүнд туйлын тохиромжтой гэдгийг Монголчууд ажиглалтаар судлан мэджээ.
 


Халгай нь С болон В, К витаминаар баялаг, уураг, төмөр,кальци, магни, цайр зэрэг элементүүдийг агуулдаг. Мөн Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг. Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар үсээ угааж шавшиж хэрэглэж болно.  Халгайг зуны сүүл, намрын эхээр хураан авч даршлан зөв хадгалах нь чухал байдаг. Гадны оронд халгайн олон талын шимт чанарыг ашиглан цай үйлдвэрлэн эхчүүдэд сүү оруулахад  хэрэглэж байна. Мөн цусны эргэлтийг сайжруулах, гормоны тэнцвэргүй байдлыг эмчлэх, хоолны шингэц сайжруулах, элэг хамгаалах,амьсгалын замын харшил зэрэгт өргөн ашиглаж байна. 

Эх сурвалж: НЭМҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.