“Хакүхогийн сүмогийн төлөө гэсэн оргилсон хүсэл нь унтарчихаагүй байгаа даа”
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ.  Энэ сард ёкозүна цолтой зодоглож буй Кисэносато  нэг ч унаагүй итгэл төгс тэргүүлж явна. Түүнээс араас монгол озэки Тэрүнофүжи, Такаясү 11 даваа, нэг унаатай нэхэж байгаа юм.  Хоёр башё дараалан япон бөх түрүүлсэн тохиолдол 16 жилийн өмнө буюу 2001 онд гарч байсан түүхтэй. 2001 оны долдугаар сарын башёд Кайо, есдүгээр сарын башёд Котомицүки түрүүлсэн юм. Хэрэв энэ башёд Кисэносато түрүүлбэл энэ амжилт дахин давтагдах боломжтой билээ. Энэ башёг их аварга Хакүхо тун харамсалтайгаар дундаас нь орхисон. Хэдийгээр гэмтэл бэртэл нь сэдэрсний улмаас ялагдсан гэж тайлбарлаж байгаа ч, сүмо сонирхогчид бэлтгэл, сургуулилттай холбон тайлбарлаж байгаа юм. Японы зарим хэвлэл, блог хуудаст Хакүхогийн эрин үе үндсэндээ шувтарч, Кисэносатогийн үе эхэлж буйг онцлон мэдээлж байгаа. Тэгвэл Японы спортын нэртэй сэтгүүлч Майно Үмишьюхэй “Sankei.com” сайтад Хакүхог их спортоо орхилгүй, эргэн ирэхийг хүсч буйгаа илэрхийлсэн нийтлэлийг бичжээ. Ингээд түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна.
 
Сүмогийн дэвжээнээс түлхэгдэн гарсан Хакүхогийн царай хувьсхийв. “Итгэж чадахгүй нь” гэсэн түүний сэтгэл хөдлөлийн тусгал нь энэ байлаа. 
 
Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн эхний өдөр  Шёодайд ялагдахыг нь хамгийн урд талын суудлаас би харсан. Харин түүнээс гурван өдрийн дараа Икиотой барилдах үед бэртэл нь сэдэрч, хаврын барилдаанаас  хасагдсан билээ. 
 
Баруун хөлийнх нь эрхий хуруу, гуяны гэмтэл нь сэдэрсэнээс үүдэн ялагдсан гэж байгаа  ч,  үнэндээ гэмтэл нь ялагдалд  нөлөөлөх хэмжээнд байв уу.  
 
Ингэтлээ муу амжилт үзүүлж  яваагүй Хакүхо гэнэт л уначихсан.  Бие организм нь ч ид барилдаж  явсан үе шигээ байхаа больсон мэт. Сүмогийн төлөө гэсэн оргилсон их хүсэл нь унтарчихаагүй байгаа даа гэж санаа зовох шиг болсон.  
 
Сүмогийн багш нар “тэгш сарыг эрхэмлэ” гэлцдэг.  Энэ нь башёгүй сард ч гэсэн бэлтгэл сургуулилтаа таслахгүй байхыг хэлж буй хэрэг. Хурим, найр хийх байсан ч, бэлтгэлээ таслахыг сүмод  хэрхэвч зөвшөөрдөггүй.  
 
Гэтэл Хакүхо хоёрдугаар сарыг хэрхэн өнгөрүүлсэн нь тун ч эргэлзээтэй байх юм.   
 
Хацү башёгийн хамгийн сүүлийн өдрийн барилдаанд тэрбээр Кисэносатод ялагдаж, эхний башёгоо өндөрүүлсэн.  Түүнийхээ дараа танилынхаа дэлгүүрийн нээлтэд оролцохын тулд Хонконгийг зорьж, удсан ч үгүй Хавайд амарч явна гэж дуулдсан. Тиймээс би бэлтгэл сургуулилтаа хангалттай базаасан гэж бодохгүй байна. 
 
Сүмогоос өөр спорт байсан бол бэлтгэлгүй ч гэсэн ялалт байгуулж болох байх. Гэхдээ сүмо бол өөр. Өдөр бүр бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж буйгаа бусад тамирчиддаа харуулах ёстой байдаг юм. Энэ бол Ёкозүна хүний үүрэг. 
 
Сэкитори болоод удаагүй байхдаа Дэваноүми дэвжээнд бэлтгэл хийж, Хокүтоүмигийн цээжнээс татсан удаатай. Тухайн үед жюрёо зиндаанд бэлтгэл хийж буйд нь бухимдах хүн олон байсан учраас  одоо ч мартагддаггүй юм. Тэгэхэд  “Хурдан дээд зиндаанд гарч ирэхгүй бол би ингэж татахаа болихгүй шүү” гэж хэлж байсанд нь баярладаг. Ёкозүна хүн ийм л гайхалтай байх ёстой. 
 
Хакүхог  гэмтсэн бол түүнийгээ  сайтар эмчлүүлээд мэргэжлийн сүмогийн их дэмжээндээ эргэн ирээсэй.  Таканохана, Акэбоно нар олон башёд дараалан өнжсөн тохиолдол бий. Ёкозүна хүн ийм л байх ёстой.  Зөвхөн нэг башёг өнжөөд сүмогийнхоо дэмжээнд эргэн ирж, хангалттай гүйцэтгэл үзүүлж чадаагүйдээ  гэмтэл бэртлээ шалтаг битгий тооч. Мэдээж, урт хугацаанд амарч байгаад барилдах үед ялагдах нь байх л хэрэг.  Тиймээс Монгол руугаа буцахынхаа өмнө  мияаги дэвжээгээ нэг санаарай. Карьерынхаа сүүлчийн жилүүдийг хэрхэн өнгөрүүлэх вэ.  Өөрийг тань үлгэрлэн дагасаар ирсэн Кисэносата эцэст нь  ижил зиндаанд  гарч ирсэн энэ үед дахин хүч чадалтайгаар эргэн ирэхийг хүсье. Тэр цаг Хакүхогийн бөх хүний үнэлэмж нь дээшлэх нь гарцаагүй.  
 
Монголын мэдээ
Б.Сумъяа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-27 06:25:39
    хуурамч хүндэтгэл үзүүлээд хая гэхдээ монгол хүн түрүүлсэн башёгоос эхэлж хаяараа тэгэхгүй бол самурайнуудад бууж өгсөн болно шүү сумо хэнд хэрэгтэй юм хая
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Дд 2017-03-24 23:41:44
    Одоо болно оо хая наадхаа
    66.181.178.111
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-03-24 15:27:53
    Какюрю харумафужи 2ийг бүр данснаас хасжээ дээ харж л байгаарай
    202.70.46.220
    Мэдэгдсэн Хариулах
  • ZUVLEH AHNI 2017-03-24 10:43:16
    AHIIN DU BUU SHANTRAARAI YG ODOO EGZEGTEI UE SHUU HUMUUS CHAMAAS UU ERJ EHLELEE .HARIN 20 ON HURTEL TESJ BAIGAAD SANSANDAA HUREERE UUND GANCHAN SETGELIIN TEVCHE...
    202.9.41.11
    Мэдэгдсэн Хариулах
  • abragaan ta hicheegeerei!muu helj l baig 2017-03-24 09:20:36
    Yaponchuud sumogoos sahaj baigaa neg helber,geleech abragaa!!!ta bol beltgel dytsandaa bys?Setgel chini dytaad l yalagdaj bna!ychir ni ylam hychtei setgeleen de...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Өнөржаргал 2017-03-24 04:00:31
    Энэ Японы якуза нар дарамтлаад байгаа юм биш үү.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-03-24 03:48:50
    Одоо болно. Монголдоо ирж сайхан амар.
    150.129.142.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Нутагтаа ирээ дүү минь 2017-03-24 03:20:22
    Энэ бол шалтгийнх нэг байх л даа түүнд сошиолоор болон илээр маш их сэтгэлийн дарамт япончуудын заримаас ирдэг гэсэн шүү одоо болноо Монголдоо ирж сайхан амьдар...
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-03-24 03:19:07
    Үндэснийхээ бөхөөр барилдчих хугацаа, нас ч бас байна аа. Мөөеөө аврага ухаантай хүн. Нэг юм хэлэх байлгүй. Эцэст нь хэлэхэд өвөг дээдэс чинь хэдэн үеэрээ халх
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах