“Порше” ажилтнууддаа 9111 еврогийн урамшуулал олгоно
Германы машин үйлдвэрлэгч "Порше" компани өнгөрсөн онд бүх цаг үед байгаагүй хэмжээний их ашиг орлого олжээ. Улмаар энэхүү баяраа тэмдэглэж, тус компанийн бэлгэдэл бэлгэдэл болсон “Порше 911” спорт машинтай холбон нийт ажилтнууддаа 9111 евро хүртэлх урамшуулал олгохоор болжээ.

Порше мэдэгдэлдээ “2016 он манай компанийн түүхэн дэх хамгийн амжилттай жил байлаа” хэмээгээд нийт 21 мянган ажилтандаа бүгдэд нь бонус цалин олгох гэж буйгаа баяртайгаар дурьдсан байна.

Тус компанийн өнгөрсөн оны тайлангаас үзвэл орлого нь 2015 оны мөн үеийнхээс 14 хувиар их буюу 3.9 тэрбум евро бөгөөд цэвэр ашиг нь ч өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, Порше 2016 онд 237778 ширхэг машинаа борлуулжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.