“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”
Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиож байна. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй. Энэ өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгт багтсан хэвээр байгаа юм. Жил бүр сүрьеэ өвчний 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн хорвоог орхиж байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.

Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа аж. Энэ жил уг өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе” (Хэнийг ч орхигдуулахгүй байх) уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Монголд өнөөдөр сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэх. Иргэдийн дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлий том шалтгаан болжээ. Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй гэдгийг эмч нар онцолж байна. Хэдийгээр дээрх тоон үзүүлэлт ийм боловч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • albaker 2017-09-21 08:17:23
    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хам...