“Да Хүрээ” бууриа сэлгэхгүй гэв үү
Нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг автомашины хамгийн том зах “Да Хүрээг”-г зорилоо. Биднийг очиход ажлын өдөр болоод ч тэр үү, автомашин авахаар сонжиж буй хүн тун цөөн байв. Үүдээр оронгуут машины ченжүүд “За ямар машин сонирхож байна. Ярьж хөөрөөд өгчихнө өө” хэмээн зам тосно. Сүүлийн үед хамгийн их эрэлттэй гэгддэг машин бол Toyota “Prius”. Тиймээс бид хамгийн  Toyota “Prius”- машины борлуулагч н.Ядамсүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу. Машины борлуулалт хэр байна?

-Жил бүрийн сар шинийн баярын дараа иймэрхүү нам гүм  болдог. Хүмүүс сар  шинийн баяраар шинээр машин худалдан авах сонирхолтой байна. Одоо наадам хүртэл хөл хөдөлгөөн багатай байх болов уу. Дээрээс нь хямрал гээд сүүлийн жилүүдэд машины борлуулалт муу болсон.

-Таны худалдаж байгаа машинуудыг дийлэнх нь Япон машин бололтой юм?

-Бүгд япон машин

-Машин худалдаж авч байгаа хүмүүсийн ихэнх ямар машин худалдан авах сонирхолтой байна вэ?

-Хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдэг учраас хүмүүс Toyota “Prius”-ыг ихээр сонирхдог. Хамгийн гол нь шатахуун бага зарцуулдаг. Худалдан авагчдын ихэнх нь  2004, 2005 оны “Toyota “Prius” 20 маркийн машиныг ихээр сонирхдог. Мөн Солонгосоос орж ирдэг соната 6 машин их эрэлттэй байдаг.

- Toyota “Prius” машины үнэ ханшийг сонирхуулаач?

-2004,2005 оны Toyota “Prius” 20 маркийн машин 9,5 саятай байна. Он залуужих тусам үнэтэй гэсэн үг. Ер нь  Toyota “Prius” 9,5-12,5 сая төгрөгийн хооронд зарагдаж байна. Иенийн зөрүүгээс болж үнэ ханшид өөрчлөлт ордог. Одоогоор эко гэдэг утгаараа Toyota “Prius” татваргүй байгаа. Удахгүй ОУВС-ын хөтөлбөр хэрэгжихээр Гаалын албан татвар нэмэгдэх юм билээ. Татвар нэмэгдвэл машины үнэ дагаад өснө.

Биднийг ярилцах зуур ойролцоо зогсох нэгэн ченж “Манай татварын систем их  сонин.  Он хуучин машины татвар бага, он залуу  машины өндөр. Эсрэгээрээ байвал он залуу машинууд оруулж ирэх сонирхол ихэснэ ш дээ. Цаанаас он залуу машин өндөр үнээр аваад энд өндөр татвар төлөхөөр үнэ нь илүү болчихож байгаа юм. Он хуучинтай машин агаар бохирдуулж байна л гэхийн татвараа зохицуулах хэрэгтэй” гэсэн юм.

Да Хүрээ зах дээр ихэвчлэн Япон Солонгос машинууд зардаж байна. Харин АНУ машин хотын төвд буюу гэх мэт газруудаар борлуулагддаг гэнэ.

Да Хүрээ зах дээр зарагдаж байгаа машинуудын урд шилэн дээр “лизинг” гэсэн бичиг наагаастай. Учир нь сүүлийн үед машин худалдан авч байгаа иргэдийн ихэнх нь лизингийн үйлчилгээг илүү сонирхох болсон гэдгийг худалдаа эрхлэгчид дуулгаж байв.

Мөн өнгөрсөн жилүүдэд эрчимтэй яригдаж хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн автомашины захуудыг шинээр барьсан цогцолбор руу нүүлгэхээр болсон тухай худалдаа эрхлэгчдээс тодруулах “ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин биднийг нүүлгэхгүй гэж сонгогдсон. Ер нь АН-ынхан л биднийг хөөгөөд байсан. МАН-ынхан хөөхгүй байх гэж найдаж байна” гэлээ.

Ийнхүү  “Да Хүрээ”-гийнхэн бууриа сахин үлдэхэ найдвар тээсээр сууна.  Уг нь АН-ынхан Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа явуулдаг “Да хүрээ”, “Өгөөмөр”, Техник импортын зах, “Дизель хүрээ”, “Цахлай”, “Дако”, “Буян хурах”, “Сутайн буянт” гэсэн есөн захыг нүүлгэхээр “Авто цогцолбор” байгуулсан. Гэвч одоогоор Да Хүрээ захынхан тийшээ нүүх бодлоо орхисон бололтой. Төр засгийн зүгээс ямар нэг шийдвэр гараагүй, дээрээс нь тойргоос сонгогдсон гишүүн нүүлгэхгүй гэсэн амлалтад итгэж байгаагаа дуулгаж байв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mashin 2017-04-19 02:22:39
    endees nuumeer l baina
  • Irgen 2017-03-26 03:19:33
    Edniig nuulgeechee!
  • Монгол 2017-03-25 20:06:25
    Мал царайлчаад тэндээ шигдээд байдаг нь гайхалтай.Та нарт УБ ын хегжил дэвшил ереес хамаагvй Бололтой.Яг хачир дээрээ хvмvvс эх орноо гэх сэтгэл байхгvй бна даа...
  • zochin 2017-03-25 15:13:28
    Enhtuvshin bolon ardiin namiinhan buh zuiliig umchluud avsan tegeheer uursdiinhuu orlogiig bodoh bh ugaasaa man garsan bhad mgl hugjihgui ee yamarch shine zuil ...
  • songogch 2017-03-24 14:12:44
    Japan hog haanch zarsan yadag yum be.hotoos gargval tarna.
  • olloo 2017-03-24 13:42:28
    hogiin zavaan baliar gazar kuduu gazar...21- r zuun garchihaad bhad iim hogiin uilchilgeetei gazar Mongold l bn
  • zochin 2017-03-24 11:50:47
    MAN-YN DURAKUUD MONGOLYG KHUI NEGDLIIN UEIINKH SAHIG L BAYLGAKH SONIRKHOLTOY , KHARAAL IDMERUUD
  • zorgol 2017-03-24 07:31:10
    zailuulval taarna
  • Nanzad 2017-03-24 06:23:16
    Horsnii bohirdolt dendlee. Nuulgeh heregtei
  • Иргэн 2017-03-24 06:11:29
    Нүүх бодлоо орхисон ч гэж, угаасаа тийм бодолтой хүн байсымуу?
  • saraa  2017-03-24 05:37:06
    Nvvh heregtei busdiin amidrah orchin nuhtsul hetsvv bna sh de
  • Зочин 2017-03-24 02:40:46
    Бат-Үүл 22 товчоонд баахан газар зараад бултсан. Хүмүүс ингээд хохирлоо доо. Тийшээ нүүх авто зах гэж алга.
  • УБ 2017-03-24 02:17:50
    Ө.Энхтүвшин гэж гөлөг....аан?
  • jhhejqh 2017-03-24 02:10:10
    novshiin kommunistuut
  • !!! 2017-03-24 02:06:18
    Ard tumen als hetee bodwol nuueh ni l zow doo end Toriin hoshuureg heregtei baihaa !! Hotiin boglorol bohirdol BUR DENDLEE !!!
  • сонгогч 2017-03-24 01:56:42
    Нүүлгээчээ зайлуулаачээ, сонгуулийн саналаас айгаад гөлөг болцгоогоод байх юм.