“Эйр маркет”-аас  их хэмжээний үнийн дүнтэй онгоцны тийз залилжээ

Нийслэлийн прокурорын газраас гадаадын иргэд холбогдсон зарим эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, БНСУ-ын иргэн Х гэгчийг  Эйр маркет ХХК-иас онц их хэмжээний үнийн дүн бүхий онгоцны тийзийг залилан мэхэлсэн хэрэгт шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөн БНХАУ-ын иргэн С гэгчийг  МУ-ын нэр бүхий иргэдээс "Амгалан дахь дулааны станцад ажил олж өгнө” хэмээн итгэл эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийг залилан мэхэлж онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.